Инфографик: 1366 дэвшигчээс зургаан намын 20 хүн ББСБ-д хувь эзэмшдэг
Eguur News редакц өмнө нь УИХ-ын сонгуульд, 13 тойргоос нэр дэвшиж буй 966 болон жагсаалтад багтсан 370 кандидатын ХОМ-ээр мэдээлэл бэлтгэн хүргэсэн.
Энэ удаад нэр дэвшигчдийн ХОМ-ээс ББСБ болон Хадгаламж зээлийн хоршоонд хувь эзэмшдэг хүмүүсийн мэдээллийг хүргэж байна.
Инфографик:
126 суудлын төлөө өрсөлдөхөөр нэр дэвшсэн 1336 кандидатаас 20 хүн 22 Банк бус санхүүгийн байгууллага болон Хадгаламж зээлийн хоршоонд хувь эзэмшиж байна.
Багцалбал,
- Тойргоос 10, жагсаалтаас 10
- Намаар: АН-аас 7, МАН-аас 4, ХҮН намаас 1, “Үндэсний эвсэл”-ээс 2, Иргэний хөдөлгөөний намаас 5, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас нэг байна.
- 17 хүн ББСБ-д, гурван хүн ХЗХ-нд хувь эзэмшдэг.
- V тойрог хамгийн олон буюу гурван хүн ББСБ-тай
- Хоёр ББСБ-д хувь эзэмшдэг хоёр хүн байна
- Нэг ББСБ-д хувьд эзэмшдэг хоёр, нэг ХЗХ-нд хувь эзэмшдэг хоёр хүн байна.
Олны танил буюу улс төрд өндөр дээд албан тушаал хашиж байсан буюу байгаа хүмүүсээс онцлоход.
АН-аас УИХ-ын гишүүн Д.Ганбат, МАН-аас Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Энхбаяр, Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн орлогч О.Номинчимэг нарыг нэрлэж болохоор байна.
Эх сурвалж: Eguur.mn