Солонготын давааг хатуу хучилттай зам болгоно
Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын шийдвэрээр Завхан аймгийн Их-Уул сумын Солонготын давааны 11.66 км авто замыг хатуу хучилттай болгох зураг төслийг боловсруулж байна.
Тус зам тавигдсанаар байгалийн үзэсгэлэн бүрдсэн Завхан аймгийн Тэлмэн нуураар аялж, нутгийнхаа байгалийн сайханд ая тухтай, аюулгүй зорчих, зугаалах нөхцөл бүрдэж, улмаар аялал жуулчлал хөгжиж, ард иргэдийн орлого нэмэгдэх боломж бүрдэнэ.
Улаанбаатар хотоос 733 гаруй км зайд орших уг даваагаар ихэвчлэн Увс, Завхан аймгийн иргэд зорчдог бөгөөд нийслэлд хүрэх цор ганц зам юм.