Дөрвөн жилийн өмнө сэлэнгэчүүдийг хуурсан Д.Өнөрболорт сонгогчид дахиж хууртах уу
-Ажил хийлгэсэн хүнээ хулхиддаг Д.Өнөрболор хуурч
саналыг нь авсан сонгогчдоо яах бол-
УИХ-д дөрвөн жил ажиллахдаа олигтой ажил
хийгээгүй Д.Өнөрболорт МАН мандат өгсөн нь том
алдаа болж, ёс зүйн асуудлууд нь дэлгэгдэн, намын
нар хүндэд нөлөөлөх хэмжээний асуудал болж
эхэлжээ.
Тэрбээр 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймагт
өрсөлдөж ялахдаа тухайн үед нэр хүнд өндөртэй
байсан холимог тулааны тамирчин 3.Шинэчагтгыг
“Намайг дэмжиж өгөөч” хэмээн дасгалжуулагчаар нь
дамжуулан гуйж, улмаар дэмжлэгийг нь авч
сонгогчдсоныхоо дараа амласан цалингаа өгөлгүй
хуурсан байна.
Олны танил нэр хүндтэй хүмүүс улстөрчдийг дэмжих
нь байдаг л жишиг, энэ сонгуульд ч тийм тохиолдол
олон байна. Гэхдээ Д.Өнөрболорын кэйс эдгээрээс
ялгаатай нь, зүгээр ч нэг “Би дэмждэг, та дэмжээрэй”
гож хэлүүлээгүй, “Өмнө нь гадаад, дотоодод бэлтгэл
хийхэд нь зардал мөнгөөр тусалж дэмждэг байсан”,
“Миний дүү” гэх мэтээр худал хуурмагийн элемент
оруулсан зохиол тулгаж, тоглуулсан явдал юм.
Улстөрч хүний хамгийн гол чанар бол “Худал хэлэхгүй
байх”, “Хэлсэн бол хийдэг байх”. Гэтэл энэ өндөр
босгыг өөртөө тогтоож, улстөрч гэж хэлүүлэх
зорилгодоо хүрэхийн тулд сонгогчидыг хуурч, хүнээр
худлаа яриулж, сонгогдсон хойноо өөрийг нь дэмжиж
худлаа ярьсан хүнийг бас хуурсан хүн гэнэт ухаажаад,
үнэнч шударга болох нь юу бол.
Улстөрч хүний хувь хамгийн үнэ цэнэтэй зүйл бол
нэр хүнд. Тэр ч утгаараа, улс орныхоо нэрийг дэлхийд
сурталчилдаг, нэр хүндтэй тамирчдыг дэмжих нь нэр
хүндийг нь тодорхой хэмжээгээр өсгөдөг. Гэтэл
өөртөө ийм капитал олж авчхаад амласнаа өгөхгүй
хуурах нь хүнээс юм авчхаад буцааж өгөлгүй
луйвардаж байгаагаас ялгаагүй. Д.Өнөрболор гишүүний хувьд, нэр хүндээ өсгөх чиглэлээр хийсэн
энэ луйврын чанартай үйлдэл нь эхнийх ч биш. Өмнө
нь, улсын арслан Б.Орхонбаярыг наадамд түрүүлж,
мандаж байх үед нь байр амлаж өөрийнхөө нэр
хүндийг өсгөөд мартсан гэсэн мэдээлэл хэвлэлээр
гарч л байв.
Хөгжингүй орнуудад төрийн албан хаагч, хууль
тогтоогчид нь өөрсдийгөө ард түмнээ сахилга
хариуцлага, ёс зүй, хүнлэг чанарт уриалах амьд
жишээ, үлгэр дуурайлал гэж хатуу ойлгосон байдаг.
Ард түмэн ч “Ийм байх ёстой” гэж бат ойлгодог учир иймэрхүү нөхдүүдийг үздэггүй, буруу үлгэр дуурайл
үзүүлсэн, алдаа гаргасан улстөрч тэр даруйдаа
уучлалт хүсээд огцордог. Ажлаа үргэлжлүүлж хийнэ
гаж бараг байхгүй, хийлээ гэхэд дараагийн албан
тушаал ахих шат нь хаагддаг. Парламентын гишүүнийг нам нь нэр дэвшүүлэхгүй, дэвшүүлсэн ч
ард түмэн дэмжихгүй, тэр битгий хэл асуудалтай
нөхрийг нэр дэвшүүлсэн гээд намтай нь хариуцлага
тооцох хэмжээнд нухацтай авч үздэг.
Үнэнийг хэлэхэд, нийслэлийг бетонон ширэнгэ
болгоход хувь нэмрээ оруулсан, хэвлэлээр газрын наймаатай холбогдож бичигддэг тэрбээр нэр хүндтэй
хүмүүсийн дэмжлэгийг аваагүй бол ялахгүй байсан.
Газрын сонсгол болсон бол дуудагдах олон улстөрч
байсны нэг нь гарцаагүй Д.Өнөрболор байлаа.
Одоо бол Д.Өнөрболор “2020 онд нэг аймгийнхныг
тэр чигээр нь хуурч намдаа суудал авчихсан. Одоо
гурван аймгийнхныг хуурчихья” гэж байгаатай л
адилхан харагдаж байна.
Ажил хийлгэсэн хүнээ “хулхиддаг” Д.Өнөрболор хуурч
саналыг нь авсан сонгогдодоо яах л бол. Ийм
нөхдөөс салахын тулд л сонгууль байдаг юм шүү дээ.