Баянголчууд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийлж байна
Баянгол дүүрэг нийт автозамынхаа 57 хувийг шинэчилжээ
УИХ-ын сонгуулийн есдүгээр тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар МҮЭСТО-д иргэд, сонгогчидтойгоо зургаа дахь өдрөө уулзалт хийж байна.
Уулзалтын үеэр БГД-тээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажлууд болон мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа билээ.
Иргэд, сонгогчидтой уулзах үеэрээ автозамтай холбоотой зарим асуудлаар мэдээлэл өгсөн. Баянгол дүүргийн хэмжээнд нийт 125 км хатуу хучилттай авто зам байдгаас 57 хувь буюу 72.1 км-ыг нь 2016-2024 оны хооронд шинэчлээд байгаа аж. Харин 2021-2023 онд Х хорооллын Далангийн зам, Гэмтлийн эмнэлгийн зам, Мод боловсруулах үйлдвэрийн зам, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгтэй холбогдсон гэр хорооллын зам, “Од” кино театрын, “Модны 2”-ын дунд зам зэрэг нийт 33.1 км автозамын бүтээн байгуулалтыг хийж, шинэчлээд байна. Үүнээс “Модны 2”-ын замыг 12 метрийн өргөн, дөрвөн эгнээтэй, хоёр талдаа 1.5 метрийн явган хүний зам, гэрэлтүүлэгтэйгээр иж бүрэн шинэчилжээ. Мөн дүүргийн 9, 10, 11, 21 дүгээр хорооны гэр хороололд 3.3 км хатуу хучилтай автозамыг шинээр тавьсан байна.
Ингэснээр Баянгол дүүргийнхэн зэргэлдээ Чингэлтэй, Сонгинохайрхантай шороон биш хатуу хучилттай автозамаар шууд холбогдоод байгаа юм. Нэр дэвшигчдийн хэлснээр дүүргийн хэмжээнд эхлүүлсэн автозамын бүтээн байгуулалтыг цаашид эрчимтэй үргэлжлүүлж, 100 хувь шинэчлэх зорилтыг тавьжээ.
Төрийн албан хаагчдын суурь цалинг нэг сая төгрөгт хүргэв
Монгол Улсын төсвийн орлого түүхэндээ анх удаагаа ашигтай гарсантай холбогдуулж төрийн албан хаагчдын суурь цалингийн доод хэмжээг нэг сая төгрөг болгож нэмэгдүүснээс хойш жил гаруйн хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн 32 жилийн хугацаанд төсвийн орлого давж биелэх нь байтугай үргэлж алдагдалтай явж ирсэн энэхүү циклийг халж чадсан нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуультай холбоотой юм. Ажлын хэсгийн ахлагчаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар ажилласан эл төслийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээр “Эрдэнэс Тавантолгой” компани олборлосон нүүрсээ биржээр арилжаалах үүргийг хүлээж, эхний хагас жилийн үзүүлэлтээр төсвийн орлого давж биелсэн юм.
Ингэснээр боловсрол, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үндсэн цалингийн доод хэмжээг нэг сая төгрөг болгож, ажилласан жил, үр дүн, гүйцэтгэл, орон нутгийн зэрэг нэмэгдлийг давхар тооцохоор болсон билээ. Өөрөөр хэлбэл, төрийн нийтлэг үйлчилгээний 58.9 мянга, соёл урлаг, биеийн тамир, спортын 2.6 мянга, төрийн захиргааны 23 мянга, төрийн тусгай 35 мянга, төрийн мэргэжлийн үйлчилгээний 93.2 мянга, төрийн нийтлэг үйлчилгээний 58.9 мянга, төрийн улс төрийн 3.8 мянга нийт 217.7 мянган албан хаагчийн цалин нэмэхэд 986.6 тэрбум төгрөг зарцуулжээ.
Дашрамд дурдахад, Монгол Улс нүүрсээ биржээр арилжаалж эхэлснээр 2023 оны байдлаар эдийн засгийн өсөлт 7.6 хувьд хүрч, ДНБ анх удаа 5,875 ам.доллар болж, гадаад валютын улсын нөөц 5.0 тэрбум ам.долларыг давсан түүхэн амжилтыг тогтоогоод байгаа юм. Уул уурхайн сайд Ж.Ганбаатарын хэлснээр цаашдаа “Эрдэнэс Тавантолгой” компаниас олборлож байгаа нүүрсийг 100 хувь биржээр арилжаалах зорилтыг тавиад байгаа аж.
Улс орны хийгээд Баянгол дүүргийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаа МАН-аас тус дүүрэгт нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ баянголчууд илэрхийлж байсан юм.