Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцох арга хэмжээ дээр Н.Номтойбаяр очиж, түүнтэй “нүүр тулах болно” гэж мэдэгджээ
УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших эрхээ Захиргааны хэргийн шүүхэд хандан олж аваад буй “Үндэсний эвсэл”-ийн жагсаалтын нэгдүгээр бичигдсэн Н.Номтойбаяр энэ сарын 18 /2024.06.18/-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцох арга хэмжээнд очиж, түүнтэй нүүр тулахаа мэдэгдсэн байна.
Тодруулбал,энэ сарын 18-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Худалдаа аж үйлдвэрийн танхимд хүрэлцэн ирж эдийн засаг, бизнесийн орчны асуудлаар салбарын хүмүүстэй уулзалт ярилцлага хийх аж.
Харин энэхүү арга хэмжээн дээр “Үндэсний эвсэл”-ийн Н.Номтойбаяр очиж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй нүүр тулах болно гэдгээ мэдэгджээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн твиттер хуудастаа, “Л.Оюун-Эрдэнэ жагсаалтын 48-тайгаа хамт уулзалт хийх юм байна. Засгийн газрын бодлогогүйгээс үүдэлтэй хохирсон Аж ахуй нэгжүүд өргөнөөр бүртгүүлж, тавилттай жүжгийг нь эвдэж, нүүр тулъя! Би очих болно” гэж мэдэгджээ.