ХҮНИЙ АМЬ НАСААР УЛСТӨР ХИЙХ НЬ АРДЧИЛАЛ БИШ АНАРХИЗМ
Монголчуудын сонгуулийн хөөрцөглөл туйлдаа хүрч байх шиг. Орон нутгийн сонгуулийн штабт ажиллаж байсан гэх Б, О нар өнгөрсөн шөнө маргалдаж, нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ.
Хэргийг сөхвөл, 2024.06.15-ны шөнө МАН-ын сонгуулийн штабт ухуулагчаар ажиллаж байсан О нь Сант сумын АН-ын байрны үүдэнд байх машинаа авахаар очих үедээ өөрийн худ ургийн холбоотой тус сумын АН-ын дарга Б-тэй таарч, маргалдсаны улмаас иргэн Б амь насаа алдсан байна.
Иргэн О-г цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулан баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэнэ.
Худ ургийн холбоотой хүмүүсийн маргаан даамжирч нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэргийг АН овжиноор ашиглаж, сонгуулийн “зэвсэг” болгон ашиглаж эхэллээ.
Тус хэргийг холбогдох цагдаагийн байгууллага шалгаж байхад АН хүний амь насаар улс төр хийж, сонгуультай холбон тайлбарлаж, зориуд худал мэдээлэл түгээж буйд олон нийт дургүйцэж байна.