“Эрдэм мэдлэгээр залуу насаа зольчихсон Ч.Өнөрбаяр докторыг эртнээс хүндлэх болсон”

0

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг:

-Ч.Өнөрбаяр докторыг цөөн үгээр тодорхойлооч гэвэл “Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэдэг үг шууд бууна. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор Ч.Өнөрбаярыг би эртнээс мэднэ. Бид нэг байрны хөршүүд төдийгүй тэрбээр охинд маань хууль зүйн онол заасан багш шавийн барилдлагатай эрдэмтэн.

Гадаад төрхөөсөө л элдэв чамирхалгүй, номноос өөрийг мэддэггүй шинжийн, таарах бүрт даруухан инээмсэглэх хуульч залуу цагийн аясаар төр нийгэмдээ танигдаж, төрийн тэргүүнд зөвлөж, нам улс төрийн амьдралд идэвхтэй оролцож эхлэхэд цар хүрээ, бодол сэтгэлгээ, мэргэжлийн зангараг нь илүүтэй танигдах болсон.

Монголын мянга мянган хуульчдыг бэлтгэж, багшийн ёс зүй, чадвар чансаагаараа шавь нарынхаа хайр хүндлэлийг хүлээсэн, их сургуулийн танхимаас “өөрийгөө бүтээсэн” Ч.Өнөрбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс өмнө ч бахархан дэмжмээр санагддаг байсан.

Ч.Өнөрбаяр шиг хууль мэддэг, төр эрх зүйн үндсийг дэлхийн түвшинд судалчихсан, онол практик хосолсон, номын цагаан мөртэй гялалзсан залуу хууль тогтоох дээд байгууллагад ард түмнээ төлөөлж сонгогдоосой, түүнийг дэмжих юмсан гэж би хэвлэлийнхэндээ ярьж байсан л даа.

Түүнийг их сургуулийнхаа умгар өрөөнд бараг номын цагаан солио болтлоо хонон өнжин өөрийгөө махалж, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд шунан дурлаж бүтээж туурвисан ном бүтээлүүдийг нь шавь нар, ойрын хүрээнийхнээс нь их сонсдог байсны хувьд цаанаасаа л хүндлэл төрдөг.

Тийм учраас эрдэм мэдлэгээр залуу насаа зольчихсон, түүгээрээ амь амьдралаа тодорхойлж, мэддэг чаддагаа төр улсдаа зориулахаар сэтгэл шулуудсанд нь үнэхээр чин сэтгэлээсээ дэмжиж байна. Ийм оюуны өндөр эрэмбэ зиндаатай, ёс зүй төлөвшилтэй, даруухан нь дэндчихсэн эрдэмтэн хүнд хэдэн тэрбумаар нь цацаад өрсөлдөөд байх хөрөнгө мөнгө байхгүй ч гэсэн эрдэм мэдлэгийг дээдэлдэг, оюун ухааныг үнэлж хүндэлдэг сонгогчид түүнийг дэмжиж саналаа өгнө гэдэгт би итгэлтэй байна.

Эрдмийн өргөө, гадаад дотоодоос сурч мэдсэн боловсрол, бахархалт шавь нарынх нь арми, бичиж зохиосон ном бүтээлүүд, төрийн тэргүүнд зөвлөсөн он жил, авилгатай тэмцэх газарт зүтгэсэн цаг хугацаа, ардчилсан намд итгэл үнэмшлээрээ нэгдсэн мөчүүд нь түүнийг хангалттай тодорхойлно л доо.

Гэвч түүний хэт даруу зан, багш сурган хүмүүжүүлэгч, ном эрдмийн хүний дотогшоо төлөв нь өнөөдрийн сонгуулийн хөөсрөл, сошиал сүлжээний халууралд сурталчилгаа нь дутуу дулимаг явчихвий гэж харж байна.

Миний бие улс төр, нийгмийн амьдралд насаараа хутгалдаж яваа сэтгүүлч хүний хувьд ирэх УИХ-д Ч.Өнөрбаяр докторыг сонгогдож, эрх зүйт төрийн хууль тогтоох үйл явцыг утгаар нь харуулаасай гэж хүсч, түүнийг дэмжиж саналаа өгөхийг уриалж байна.

Бахархалт эрдэмтэн залуу хүний туулсан зам мөр, бүтээж туурвисан эрдмийн ажил, бэлтгэж сургасан шавь нар, улс нийгмийн төлөөх хичээл зүтгэл нь сонгогч Таны итгэлийг хөсөрдүүлэхгүй гэдэгт итгэлтэй байж болно гэдгийг онцлон тэмдэглэе.

НЭР ДЭВШИГЧ Ч.ӨНӨРБАЯРЫН СОНГУУЛИЙН ШТАБ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *