Factcheck: Халаадаг тамхи нь янжуур тамхинаас бага хор хөнөөлтэй юу
Халаадаг болон электрон тамхи нь янжуур тамхитай адилхан хор хөнөөлтэй гэдэг нь төөрөгдөл юм.
Баримт: Тамхинаас үүдэлтэй өвчин, тэр дундаа хорт хавдар үүсэх гол шалтгаан янжуур тамхинаас ялгардаг хорт утаа юм. Энэ нь тамхи нь өндөр хэмд шатаах явцад үүсдэг бөгөөд, харин халаадаг тамхины халаалтын төхөөрөмжид шаталтын процесс байдаггүй байна. Эдгээр төхөөрөмжүүдийн тамхи нь зөвхөн 300 градусаас ихгүй хэмд халаадаг бол уламжлалт янжуур тамхины үзүүрт шатах температур 900 градус хүрдэг.
Халаадаг тамхины систем, цахилгаан тамхины аэрозол нь тамхины утаанаас 95 хувиар бага хортой болохыг олон тооны судалгаа харуулжээ. Үүнийг АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA), Их Британийн Эрүүл мэндийн яам, Канадын эрүүл мэндийн яам зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагууд баталсан байдаг.
Халаадаг тамхины аэрозолд ердөө 529 бүрэлдэхүүн хэсэг байдаг бол янжуур тамхины утаанд 4330 гаруй бүрэлдэхүүн хэсэг байдаг гэжээ. Халаадаг төхөөрөмж уур гаргах явцад ердөө 4 элементийг хортой гэж хүлээн зөвшөөрдөг боловч хүний биед үзүүлэх хор нөлөө нь хордлогын аюулын түвшнээс маш доогуур байдаг.
Риккардо Полоса, Катанийн их сургуулийн Амьсгалын замын өвчин, эмнэлзүйн дархлаа судлалын мэргэжилтэн, CoEHAR түргэвчилсэн хор хөнөөлийг бууруулах Excellence төвийн үүсгэн байгуулагч, клиник захирал:
“Халаадаг тамхи нь хүний эрүүл мэндэд янжуур тамхитай адил нөлөө үзүүлдэг гэсэн мэдэгдэл нь огт шинжлэх ухааны үндэслэлгүй юм. Тиймээс CoEHAR-ийн судлаачид цахилгаан тамхины эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг тодорхойлохын тулд уйгагүй ажиллаж байна. Мөн шинээр гарч ирж буй шинжлэх ухааны нотолгоогоор цахилгаан тамхи нь ердийн тамхинаас 95 хувиар бага хор хөнөөлтэй болохыг баталж байна. Энэхүү шинжлэх ухааны нотолгоог харгалзан Их Британи өөр бүтээгдэхүүнийг хор хөнөөлийг бууруулах арга хэрэгсэл болгон ашиглахаар шийдсэн нь гайхах зүйл биш юм. Тамхинаас гарах нь нэн тэргүүний асуудал боловч хүмүүс никотин биш харин давирхайгаас болж үхэж байгааг санах хэрэгтэй.” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: HTTPS://WWW.MEDCLIN.UNICT.IT/FACULTY/RICCARDO.POLOSA