УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрогт нэр дэвшигч О.Алтангэрэлийн ухуулагч Ч нас баржээ

0

Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багт тус сумын АН-ын дарга Б.Баянмөнх нь МАН-ын сонгуулийн ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар гэгчид зодуулж амиа алдсан хэрэг уржигдар /2024.06.15/ гарсан. П.Отгонбаатар нь УИХ-ын 1 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа. Иймд Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс татаж буйгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр /2024.06.16/ мэдэгдсэн. 

Тэгвэл УИХ-ын 2024 оны сонгуулийн 1 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшиж буй нэг эрхмийн ухуулагч саяхан мөн амиа алдсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хужирт суманд ажиллах үеэрээ Ч нь тус сумын эмнэлэгт нас барсан байдалтай хүргэгджээ. 

Харин Ч нь 1 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшиж буй О.Алтангэрэлийн ухуулагчаар ажиллаж байжээ. Зарим албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар, “Талийгаачийн эхнэр нь нэр дэвшигч О.Алтангэрэлтэй нэг төгсөлт байж магадгүй байна”. Учир нь энэ сарын 15 /2025.06.15/-ны өдөр 1998 оны төгсөгчдийн төлөөлөл Хархорин суманд цуглаж О.Алтангэрэлийг хэрхэн дэмжиж ажиллах тухайгаа ярилцаж, уулзсан байна. Тус уулзалтад нэр дэвшигч оролцоогүй, харин Өвөрхангай аймгийн олны танил жүжигчин тэргүүтэй хүмүүс ирсэн гэх мэдээлэл байна. 

Эх сурвалж: Ergelt.mn
Эх сурвалж: Ergelt.mn
Эх сурвалж: Ergelt.mn
Эх сурвалж: Ergelt.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *