СУРАГЧДАД ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛД ХУУЛЬ БУСААР ХАЛДАХ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

0

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн ерөнхий боловсролын “Өнөр цогцолбор” дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн талаар сургалт хийжээ.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд хүний эцэг, эхийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл зэрэг хүнийг тодорхойлох мэдээллүүдийг “Хүний хувийн мэдээлэл”-д хамаарна гэж заасан.

Дээрх мэдээллийн нууцлалыг хангаагүйгээс хувь хүний эмзэг мэдээлэл алдагдах, улмаар үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх, нэр төрөө алдах зэрэг олон сөрөг үр дагавар гардаг тул сурагчдад хүний хувийн мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэрэг, зөрчлийн талаар ойлголт өгч, урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа хийсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *