Эрчим хүчний салбарын аврагч

0

Б. Чойжилсүрэн 2020 оны УИХ-ын сонгуулийн 15 дугаар
тойрог, Увс аймагт нэр дэвшиж, 21,378 санал, 48.94 хувийн дэмжлэгээр сонгогджээ. Энэ нь түүний хувьд дөрөв дахь
удаагийн ялалт байсан юм.
Б. Чойжилсүрэн 1988 онд Увс аймгийн 10 жилийн 2 дугаар сургууль,
Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг төгссөн, автоматикч, телемеханикч мэргэжилтэй. Их
сургуулиа төгсөөд ОХУ-д найзуудынхаа хамт “СП-Каман”
компанийг байгуулж, үүнээс хойш “Эрэлтийг ол, түүнийг
ханга гэдэг зарчмаар бизнесийн салбарт 13 жил зүтгээд
төрийн албанд шилжжээ. Төрийн албанд шилжихдээ шууд
Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргаар эхэлж байсан
содон намтартай. 2008 онд анх УИХ-ын гишүүнээр
сонгогджээ. Түүнээс хойш тасралтгүй УИХ-д сууж байна.
Анх юм ярьж чаддаггүй гэж шүүмжлүүлдэг байсан ч
үнэндээ төсөв санхүүтэй холбоотой бүх ажлын хэсгүүдийг
ахалж, ажил нугалдаг байсан юм билээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулиудыг тэр үед санаачилж батлуулахдаа жижиг, дунд үйлдвэрлэлийг зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг өөрийн улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэх, үйлдвэрлэн борлуулсан хувь хун, аж ахуйн нэгжийг эдгээр төрлийн татвараас чөлөөлхх агуулга оруулсан байх жишээтэй.
Өнгөрсөн дөрвөн жилд ч Чөлөөт бүсийн тухай тэргүүтэй
хуулиуд дээр ажиллахдаа хувийн хэвшилд ээлтэй
байлгахыг эрмэлзэж ажилласан байдаг.
Тэрбээр 2022 онд Эрчим хүчний яамны сайдаар
томилогдсон явдал түүнийг улстөрч, төрийн зүтгэлтний
хувиар олон нийтэд шинээр танилцуулсан гэж болно.

Манай улс гадаад худалдаагаараа БНХАУ-аас, эрчим
хүчээрээ ОХУ-аас хараат гэдгийг уншигчид мэдэх биз ээ.
Одоогийн байдлаар нийт эрчим хүчнийхээ 80 орчим хувийг дотоодоосоо хангаж, 20 орчим хувийг хойд хөршөөсөө импортолж буй.
Б. Чойжилсүрэнг ажил авах үед энэхүү дотоодын 80,
гадаадын 20 хувийн эх үүсвэр хоёулаа эрсдэлд ороод
байсан бөгөөд тэрбээр зориг гарган асуудлыг шийдсэн юм.Хүндрэлтэй байдлын гол шалтгаан нь эдийн засгийн
гэхээсээ илүү улс төрийн асуудал болж хувирсан тарифын
тогтолоо байсан бөгөөд 2020 онд 45, 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаад байв. Яаралтай арга
хэмжээ авахгүй бол 2022 онд 200 гаруй тэрбум төгрөгийн
алдагдалтай буюу 18 их наяд төгрөгийн зарлага гаргаж, 16 их наяд төгрөг олох ийм л эгзэгтэй үед тэрбээр эрчим
хүчний салбарыг хүлээж авсан юм.
Эрчим хүчний зохицуулах хороог хүмүүс Эрчим хүчний
яамны харьяа байгууллага гэж ойлгох нь бий. Гэхдээ тийм
биш, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, үнийн зохистой
бодлого барих үүрэгтэй Засгийн газрын харьяаны агентлаг юм.
Тийм ч учраас Эрчим хүчний яамнаас үнэ нэмэх санал
өгдөг, Эрчим хүчний зохицуулах хороо татгалздаг байдлаар явсаар салбар дампуурлын ирмэгт тулаад байлаа.
Тодруулбал, 696 000 цахилгаан хэрэглэгч, 286 000 дулаан
хэрэглэгч айл өрхийн үнэ тарифыг ээлжит удаагаа
нэмэлгүй хамгаалж үлдээд байв. Эерэгээр хэлбэл,
хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө ч, нөгөө талаас харвал,
Засгийн газар бол цаад утгаараа эрх баригч нам тул
сонгуульд ялж, төрийн эрх мэдлийг үргэлжлүүлэн атгах
хүсэлдээ хөтлөгдөн үнийг хүчээр барьдаг. Тиймээс л
яамнаас гаргасан үнэ нэмэх хүсэлт ЭХ3Х дээр очоод
унадаг, ДЦС, уурхай, эрчим хүч түгээлтийн компаниуд бүр
болохоо байхаараа шаардлагатай хөрөнгөө тус
байгууллагад хүсэлт тавьж, гуйж байж улсын төсвөөс
шийдүүлдэг байдалд орчихсон.

ЭХ3Х нь бас цаашаа Сангийн яамнаас гуйна. Ингэж явсаар
салбараа тартагт нь тулгачихсан байсан.
Харин Б. Чойжилсүрэн сайд салбар хариуцаад ямар ч ашиг сонирхлын зөрчилгүйгээр /суурь үнэ нэмсэн улстөрчийн чансаа уруудах өндөр магадлалтай байдаг/ асуудлыг гарган тавьж, үнэ тарифыг нэмэх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо болон Засгийн газартай зөвшилцөн хүчний салбарыг зайлшгүй туулах дампуурлаас аварсан хэрэг байв.
Сайд нь өөрчлөгдсөн ч салбарууд сандал ширээ, халаа
солионы хэрүүлтэй байхад Эрчим хүчний яам ямар ч
хуваагдалгүй, хуучин сайд нь яамныхаа тамгыг бариад.
Шинэ сайд нь хийсэн тооцоо, ажлыг нь сугавчлаад УИХ руу орж явчихсан. Үүний хүчинд хэрэглэгчдийн эрх ашгийг
хамгаалах нэг л чиг үүрэг хэрэгжүүлж байсан. Эрчим
хүчний зохицуулах хороо үнийг зохистой хэмжээнд тогтоох өөр нэг чиг үүргээ хэрэгжүүлж эхэлсэн зөв чиг хандлага руу орсон байдаг.
Засгийн газар хамгийн сүүлд 2019 онд эрчим хүчний үнийг
27 хувиар нэмэгдүүлснээс хойш эрчим хүчний өөрийн өртөг 28 хувь, сэлбэг материалын үнэ 45 хувиар өсөөд байсан бөгөөд Б. Чойжилсүрэн сайд Эрчим хүчний зохицуулах хороотой ойлголцсоны ачаар 14 хувиар нэмэгдүүлж, салбараа дампуурлаас аварсан түүхтэй.
Тэрбээр салбараа авраад зогсохгүй, цаашдаа үнэ тарифыг
индексжүүлж тогтоох механизмыг бий болгосон билээ.
Эрчим хүчний үнийг либералчлах ёстой гэж бүгд ярьдаг ч
хэн ч зүрхэлж хийж байгаагүй ажлыг тэрбээр ингэж
эхлүүлсэн юм.

Тариф нэмэх нь нэг талдаа иргэдийн нуруун дээр ирэх
ачааг нэмж байгаа мэт боловч нөгөө талдаа хэрэглээгээ
оновчтой болгох замаар ачаа үүрэхгүй ч байж болох
боломжийг иргэдэд олгож байгаа хэрэг. Үнэ 30 хувь өслөө,
шийдлууд ч бий/ 30 хувь хэмнэлээ, эрчим хүчний салбарын орлого 30 хувь өсөж, найдвартай ажиллах бүрдлээ гэсэн ийм л үйл явц өрнөнө гэсэн үг
Чухамдаа үнэ хямд байснаас болж иргэдийн хэрэглээ
замбараагүй болж, эрчим хүч өөрөө хязгаарлагдмал нөөц
учраас бүхэлдээ хүнд байдалд орж байгаа дүр зургийг
Б. Чойжилсүрэн өөрчлөхөөр зориглосон. Тэрбээр асуудлыг болгох асуудлыг төр засгийн Nº1 зорилт болгож, өдгөө түүхэнд байгаа олон эх үүсвэрийг / Эрдэнбүрэн, Бөөрөлжүүт, Багануур/ барьж байгуулахаар төсөв хөрөнгийг нь шийдсэний зарим нь ашиглалтад ороход тун ойртоод байгаа билээ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *