Монголын говиос олдсон үлэг гүрвэлийн олдворын үзэсгэлэнг Польш Улсад дэлгэжээ

0

Польшийн Шинжлэх ухааны академийн харьяа Газрын музейд “Динозаврын эрэлд” хэмээх байнгын үзэсгэлэнг 2024 оны зургаадугаар сарын 12-нд нээжээ.

Энэ үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд эдүгээгээс 60 орчим жилийн өмнө Монголын говьд зохион байгуулагдсан Монгол-Польшийн хамтарсан экспедицид оролцсон тус музейн ажилтан Доктор Гвидон Якубовски нарын ахмад палеонтологчид оролцсон байна.

Мөн Монголын Элчин сайд Б.Дорж, Польшийн ШУА-ын Ерөнхийлөгч Марек Конажевски, Газрын музейн захирал Блажей Блажейовски, Палеобиологийн хүрээлэнгийн захирал Ярослав Столарски нар оролцожээ. 

Энэхүү үзэсгэлэн нээгдсэн нь хоёр орны харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудас, шинжлэх ухааны судалгааны салбар дахь хамтын ажиллагааны идэвхжилийн илэрхийлэл болж байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *