Б.Ганхөлөг: Миний нэрээр хуурамч хаяг нээсэн, Meta-д хандаж байна
УИХ-ын гишүүн агсан П.Батхүүгийн хүү Ганхөлөгийн нэр дээрх Фэйсбүүк хаягаас “Б.Номтойбаярын хүүхдийн эцэг бол миний аав гэдэг бодит үнэнийг хэлье. Олон жил дуугүй явлаа. Талийгаачийн авч өгсөн байранд хоёр жил амьдарсан” гэх пост бичжээ.
“Батхүүгийн Ганхөлөг” нэртэй тус хаяг дөрвөн найзтай, хоёр л посттой байгаа юм.
Иймд Б.Ганхөлөгөөс тодруулахад “Ийм хуурамч хаяг нээсэн байна лээ, Meta-д хандан Report хийж байна” хэмээлээ.
Улмаар хуурамч хаягаар түгээсэн худал мэдээлэл тул олон нийтийг итгэхгүй байхыг уриалав.