Хиймэл оюун ухаан ашиглаж сурах нь танд өрсөлдөх давуу талыг олгоно

0
  • “Microsoft” болон “LinkedIn”-ийн шинэ судалгаагаар хиймэл оюун ухааныг ашиглаж сураагүй хүмүүс үүнийг ашиглаж сурсан хүмүүст ажлын байраа алдах эрсдэлтэй байдаг гэх үр дүн гарчээ.
  • Тавдугаар сард технологийн аварга “Microsoft” компани үүлэн болон хиймэл оюун ухааны шинэ дэд бүтцийг бий болгохын тулд ирэх дөрвөн жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарлаад буй
  • Архитекторууд, төслийн менежерүүд зэрэг олон салбарт хиймэл оюун өөрийн хэрэгцээгээ таниулаад байгаа юм.

Хиймэл оюун ухаан нь зарим ажлын байрыг орлож болох ч хиймэл оюуныг ашиглах чадварыг эзэмших нь танд өрсөлдөх давуу талыг олгох юм.

Энэ оны гуравдугаар сард “Slack Workforce Lab” компани 10,000 гаруй мэргэжилтнүүдийн дунд судалгаа явуулсан байна. Тус судалгаагаар удирдах албан тушаалтнуудын 96 хувь нь хиймэл оюун ухааныг бизнесийн үйл ажиллагаандаа яаралтай оруулах шаардлагатай хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

Харин “Microsoft” болон “LinkedIn”-ийн шинэ судалгаагаар хиймэл оюун ухааныг ашиглаж сураагүй хүмүүс үүнийг ашиглаж сурсан хүмүүст ажлын байраа алдах эрсдэлтэй байдаг гэх үр дүн гарчээ.

Дэлхийн 31 орны 30,000 гаруй мэргэжилтнүүдээс авсан судалгаанд дурдсанаар удирдагчдын 70 орчим хувь нь хиймэл оюун ухааны ур чадваргүй хүнийг ажилд авахгүй хэмээн хариулсан байна.

“Инженерчлэл, тоон мэдээллийг ойлгох зэрэг анхан шатны AI-ийн ур чадварт суралцах нь илүү туршлагатай хүмүүстэй өрсөлдөх чадварыг тань илүү нэмэгдүүлэх болно” хэмээн “LinkedIn” компанийн дэд ерөнхийлөгч, ажиллах хүчний шинжээч Анеш Раман CNBC Make It-д ярьжээ.

“Үйлдвэрлэлийн хиймэл оюун ухаан гарч ирснээс хойш хоёр жил хүрэхгүй хугацааны дараа бид энэ технологи нь олон төрлийн үйлдвэрлэлийн ажилд хэрэгцээтэй болж байгааг харж байна. Энэ нь Ковид-19 тахлын улмаас үүссэн дарамт, ажлын ачааллын улмаас хүмүүс хиймэл оюун ухааны тусламжтайгаар ажлаа гүйцэтгэхийг илүүд үзэж байна” хэмээн “Microsoft Copilot”-ын ерөнхий менежер, “Microsoft WorkLab”-ийг үүсгэн байгуулагч Колетт Сталлбаумер дурдлаа.

Тавдугаар сард технологийн аварга “Microsoft” компани үүлэн болон хиймэл оюун ухааны шинэ дэд бүтцийг бий болгохын тулд ирэх дөрвөн жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарлаад буй.

Зөвхөн программистууд болон инженерүүд эдгээр хэрэглүүрийг ашиглаж байгаа биш юм. Архитекторууд, төслийн менежерүүд зэрэг олон салбарт хиймэл оюун өөрийн хэрэгцээгээ таниулаад байгаа юм.    

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *