ХАМГИЙН ЗАГВАРЛАГ ЭМЭГТЭЙ НЭР ДЭВШИГЧ Л.МӨНХБАЯСГАЛАН
Жил жилийн сонгуулиудаар орон нутагт нэр дэвшиж буй эмэгтэй нэр дэвшигчид үндэсний дээлээрээ гоёх хандлага түгээмэл ажиглагддаг. Харин энэ удаагийн сонгуулиар УИХ-ын 7-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж буй цензургүй сэтгүүлч Л.Мөнхбаясгалангын усан цэнхэр дээл хамгийн ихээр олны анхаарлыг татаж байгаа бололтой.
Тухайлбал говийн аймгуудын торгоны зах дэлгүүрүүдээр Л.Мөнхбаясгалангын дээлтэй адил өнгийн материал хамгийн эрэлттэй байгаа бөгөөд оёдлын газруудад Л.Мөнхбаясгалангын дээлтэй ижил дээл хийлгэх захиалга тасрахгүй байгаа гэнэ. Түүнчлэн Л.Мөнхбаясгалангын уулзалт хийхээр очсон газар бүрт усан цэнхэр дээлтэй бүсгүйчүүд түүнийг угтан авч байгаа бололтой. Иймээс энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж буй эмэгтэйчүүдийн дотроос хамгийн загварын мэдрэмжтэй нь Л.Мөнхбаясгалан болж таарч байна. Магадгүй түүний усан цэнхэр дээл энэ зуны говийн, эсвэл магадгүй улсын хэмжээнд тренд болохыг ч үгүйсгэхгүй.