С.Зориг агсны үхлээр улс төр хийсэн МАН-ыг С.Оюун дэмжинэ гэв

0

Иргэний Зориг Ногоон намын даргаар олон жил ажилласан Санжаасүрэнгийн Оюун саяхан эрх баригчдын тавилттай цуврал нэвтрүүлэгт оролцжээ. Тэрээр Л.Оюун-Эрдэнийг дэмжинэ гэж хэлж, эрх баригчдад саймширсан нь улс төрийн хүрээнийхний гайхшралыг төрүүлэв.


С.Оюун нь  Иргэний Зориг Ногоон намын нэрээр 16 жилийн туршид улс төрд өндөр албан тушаал хашиж ирсэн. Тэрээр нэгэнтээ “Ахынхаа нэрээр баатар болохгүй“ гэж хэлж байсан удааатай ч улс төрд ахынхаа нэрээр орж ирсэн нь үнэн.

Улс төрийн зүтгэлтэн С.Зориг 1998 онд амиа алдсанаас хойш өнгөрсөн хугацаанд эрх барьж ирсэн хоёр  нам С.Зориг агсны үхлээр улс төр хийж ирсэн. Энэ 2024 оны сонгуульд ч ялгаагүй МАН С.Зоригийн хэргийг сөхөж гаргаж ирлээ.

Монголын ард түмэн алуурчинг олж, шударга ёс тогтоохыг хүсч байгаа ч 16 жил өнгөрсөн ч одоог болтол эзэн нь олдоогүй байгаа хэрэг. С.Зоригийн аминд хүрсэн хэргийг  улс төрийн захиалгат хэрэг гэж албан ёсоор үздэг. Эрх барьж ирсэн хоёр намд захиалагч нь бий гэж олон жил хэвлэлээр бие бие рүүгээ бурууг чихэж ирсэн. Тэгтэл С.Оюун эрх баригч МАН-ын цуврал дэглэлттэй улс төрийн зорилгот нэвтрүүлэгт оролцож, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж байна гэж саймширлаа.

Уг нь С.Оюун С.Зориг агсны үзэл санааг дэмжигч найз нөхөд нь хамт байгуулсан Иргэний Зориг Ногоон намын дарга явлаа. Иргэний Зориг Ногоон Нам  өнөөдрийг хүртэл С.Зоригийн хэргийг илрүүлэхийг  шаардаж ирсэн.  Саяхан С.Зоригийн хөшөөг зарсан тухай яригдахад ИЗНН-ын дэд дарга Мөнхтөрийн Нарантуяа-Нара  “С.Зориг агсны хөшөөг хадгалж үлдэх нь Монголын ард түмний хүсэл зориг мөн. Тиймээс С.Зоригийн хөшөөг авч үлдэхийн тулд шаардлагатай бол ИЗНН  “Шинэ дэвшилт холбоо”-ноос Ардчилсан намын тус байрыг газартай нь 1 тэрбум төгрөгөөр худалдаж авах саналыг тавьж байна” гэж мэдэгдэж С.Зоригийн хөшөөтэй үлдэхийн төлөө тэмцэж байгаа.

Одоо Улаанбаатар хотын захирагч Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт ИЗНН-аас албан бичиг өгч С.Зоригийн хөшөөг хамгаалан үлдэхийн төлөө шаардлагатай бол тэмцэх болно гэж мэдэгдсэн.

Өнөөдөр Иргэний Зориг Ногоон нам бол С.Зориг агсны үзэл санааг тээсэн цор ганц нам. ИЗНН С.Зориг агсны үйл хэргийг үргэлжүүлэхийн төлөө ажиллаж байгаа.  Тэгтэл  С.Оюун уулын бугыг хараад унасан морио голов гэгчээр Иргэний Зориг Ногоон намын нэрээр УИХ-ын гишүүн, сайдаар 16 жил ажиллачихаад телевизийн ярилцлагадаа намынхаа тухай ганц үг дуугарсангүй. Харин эрх баригчдын үйл ажиллагааг гайхалтай сайн байна гэж магтан бялуурав. Яахав, С.Зориг агсны хэрэгт сэжиглэгдэн ял сонсоод байсан хүмүүсийг жинхэнэ алуурчин гэдэг итгэл үнэмшил төрөөгүй учраас үүнийг сөхсөн МАН-ын даргыг дэмжсэн байж болно. Харин ахынхаа  үзэл санааны эсрэг МАН-ыг дэмжинэ гэдгийг бол огтоос ойлгох ухаан алга даа. Нэгэнт Иргэний Зориг Ногоон Намаасаа нүүр буруулсан нь үйл явцаас харагдаж байна. Үзэл санаандаа харин үнэнч үлдсэн Иргэний Зориг намыг магтууштай юм.

С.Зориг агсны сонгогдсон Дорнод аймгийн нөхөн сонгуульд С.Оюун 1998 онд нэр дэвшиж анх УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улмаар 2000 онд С.Зориг агсны найз нөхөдтэй цуг Иргэний Зориг Ногоон намыг байгуулаад 2014 оныг  хүртэл тасралтгүй 16 жил УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Гадаад хэргийн сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд гэх мэт албан тушаалуудыг хашсан.   С.Оюун нь 2016 оноос эхлэн Дэлхийн усны түншлэл байгууллагын тэргүүн, Уур амьсгалын ногоон сангийн захирлаар гэх мэт ногоон хөгжлийн чиглэлээр ажиллах болсноор улс төрөөс холдсон. Улс төрөөс гарахдаа Иргэний Зориг Ногоон намаа АН-д зарах гэж байсан түүхтэй.

         2016 онд ИЗНН-ын дарга С.Оюуныг намаа АН-д өгөөд өөрөө НҮБ-д ажиллахаар явах тохироо хийсэн гэх мэдээлэл хэвлэлээр гарч байлаа. Үүнийг батлах мэт  Ардчилсан намаас 2016 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж Иргэний Зориг Ногоон Намыг АН-д нэгдэх саналыг тавьж,  АН-тай нэгдэх ажлыг эхлүүлж байна гээд АН-ын дарга З.Энхболд ИЗНН-ын дарга С.Оюун нар санамж бичиг байгуулсан түүхтэй.

С.Оюун АН-тай хийсэн тохироогоор ИЗНН татан буугдаж, тамга тэмдгээ хураалгаж, Дээд шүүхээс бүртгэлээ хасуулах байв. Ингэж дээгүүрээ тохирч санамж бичиг үйлдсэн ч намын гишүүд нь С.Оюуныг намаа зарах гэлээ гэж бухимдан эсэргүүцэж, дагаар орохыг дэмжээгүй юм. Ингэж ИЗНН шударга гишүүдийнхээ итгэл үнэмшил дээр тогтож үлдэж чадсан.  Улс төрд намаа ашиглан 16 жил тасралтгүй албан тушаалд суучихаад улс төрөөс гарахдаа АН-д намаа зарахаа шахаж  байсан С.Оюун эрх баригчдыг дэмжинэ гэнэ ээ.

ИЗНН-ЫН СОНГУУЛИЙН ШТАБ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *