Японд тархаад буй халдварын талаар юу мэдэх вэ
Стрептококкийн хордлогын шок синдром буюу STSS гэж нэрлэгддэг үхлийн аюултай бактерийн халдвар Японд тархаж байгаатай холбоотойгоор юунаас болж үүсдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар асуултууд урган гарч байна.Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн гуравдугаар сард тус улсад STSS нэмэгдэж байгааг анхааруулсан мэдэгдэл гаргасан. Зургадугаар сарын 2-ны байдлаар Японы эрүүл мэндийн яам 2024 он гарснаас хойш 977 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны 941 тохиолдлоос давсан тухай мэдээлжээ.Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн мэдээлснээр STSS нь ховор боловч ноцтой бактерийн халдвар бөгөөд амь насанд аюултай аж. STSS-ийн анхны шинж тэмдгүүдэд халуурах, жихүүдэс хүрэх, булчин өвдөх, дотор муухайрах, бөөлжих зэрэг ордог байна. Японы эрүүл мэндийн яам хүмүүсийн гар, хөл нь өвдөж, хавдаж байгааг мөн онцолжээ. Халдвар авснаас 24-48 цагийн дараа цусны даралт багасаж, эрхтэний дутагдал, зүрхний цохилт нэмэгдэх, амьсгал давчдах зэрэг илүү ноцтой асуудлуудыг үүсгэдэг. STSS-тэй 10 хүн тутмын гурав нь халдварын улмаас нас барах магадлалтай байна.Стрептококкийн хордлогын шокийн хам шинжийг юу үүсгэдэг вэSTSS нь A бүлгийн стрептококк нь ихэвчлэн хоолой өвдөх, арьсны халдварт өвчин үүсгэдэг гэж халдварт өвчний мэргэжилтэн Селин Гоундер тайлбарлажээ. Халдвар яагаад түгээмэл болж байгаа нь тодорхойгүй байгаа ч халдвараас урьдчилан сэргийлэх арга замууд байдаг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.”Салхин цэцэг, томуугийн эсрэг вакцинжуулалт нь халдварын эрсдлийг бууруулж чадна” гэж Гоундер тодотгожээ. Мөн халдвар авсан хүнтэй ойртохгүй байх хэрэгтэй гэнэ. SSTS -ээр хэн халдварлах боломжтой вэ Хүн бүр STSS-ээр халдварлах боломжтой ч эрсдэлт хүчин зүйлүүд нь эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Үүнд: А бүлгийн хүнд хэлбэрийн стрептококкийн халдварын эрсдэлт хүчин зүйлд гэмтэл, мэс засал, түлэгдэлт, дархлаа дарангуйлах бэлдмэл хэрэглсэн хүн, жирэмслэлт, чихрийн шижин, орон гэргүй хүмүүс, салхин цэцэг, томуугийн халдвар авсан байх зэрэг багтдаг байна.
Эх сурвалж: cbsnews.com