Мотоциклоор хар сүүлт дайрч авласан эрд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
Байгаль орчинд хор хохирол учруулсан нэг бус хэргийг Экологийн цагдаагийн албаныхан шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлжээ.
Тухайлбал, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт 2023 оны арванхоёрдугаар сард ховор амьтны жагсаалтад орсон хар сүүлт зээрийг мотоциклоор дайрч агнасан Х.Д-ийг шалгаж дууссан байна. Тэрбээр тухайн амьтны эд, эрхтэнийг багагүй хугацаанд хадгалж байгаад цагдаагийнханд баригдсан аж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрбээр амьтны экологи, эдийн засгийн хохирол болох хоёр сая төгрөгийг хуулийн дагуу 2-3 дахин нугалж төлсөн бөгөөд прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн 24.5-1 дэх хэсгийн “Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийн зүйлийг хадгалсан” гэх заалтын дагуу яллагдагчаар татсан юм байна.
Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутгаас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, экологид 2.3 сая төгрөгийн хохирол учруулсан Э.Д-г Эрүүгийн хуулийн 24.6-1-т заасны дагуу мөрдөн шалгаж дууссан гэнэ.
Эдгээрээс гадна Дундговь аймгийн Өлзийт сумын нутгаас их хэмжээгээр жонш олборлож, экологид 24 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан Б.З, Ц.Х нарт Эрүүгийн хуулийн 24.2-1-ийн “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна.