“Оюу толгой” компани хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч сүйдсэн 91.6 га газарт нөхөн сэргээлт хийлээ

0

“Оюу толгой” компани Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Хургадын ам, Шарын гол сумын нутагт орших Хар Ямаатын амны 2 байршилд хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч орхигдсон 91.6 га газарт техникийн нөхөн сэргээлт хийж дуусгалаа.

2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр техникийн нөхөн сэргээлтийн ажлын үр дүнтэй танилцахаар БОАЖЯ болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Дархан-Уул аймгийн БОАЖГ, Хонгор, Шарын гол сумдын төлөөлөл, “Бугант Нандин” ХХК-ийнхан, Оюу толгой компанийн Байгаль орчны хэлтсийн мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн байгуулагынхан, нутгийн иргэд оршин суугчид, малчид ирсэн байв.

Хариуцлагагүй уул уурхайн улмаас олон жил орхигдсон 180 га талбай олон жилийн турш ашиглалтаас гарч, Шарын голын хөндийн үзэсгэлэнт байгалийг сүйтгэж, хуш, хус бүхий ойн санд тулган ухаж сэндийчсэн байдалтай олон жил болсон. Харин нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд эвдэрсэн газруудыг хүн, мал амьтанд аюулгүй болгон нутгийн экосистемийг хэвийн эргэлтэд оруулж сэргэх боломжтой болгожээ.

Ингэснээр дараах хэд хэдэн өөрчлөлтийг үзүүлнэ хэмээн нөхөн сэргээлт хийсэн “Бугант Нандин” компанийн захирал С.Батсүх хэллээ.

  • Уул уурхайн үйл ажиллагаа явуулсан талбайн хог хаягдлыг цэвэрлэн зөвшөөрсөн цэгт хаях
  • Хар Ямаат, Хургадын амны 16.8 га талбай бүхий овоолго, 8.69 га ухаш, бусад байдлаар эвдэрсэн 39 га талбайд үүссэн их хэмжээний овоолго, дэнжилсэн хана мөргөцгийг шаталсан байдлаар налуулж, тухайн орчны хэлбэр төрхөд ойртуулан хэлбэржүүлэх, гадаргууг нь сийрүүлэх, далан, суваг шуудууг булж тэгшлэх,
  • Гол мөрний урсац бүрэлдэх эхээс тасалж, ашиглаж байсан хиймэл нууруудыг булж, 1,4 км урт бүхий голын татмын ай сав, 5 га талбай бүхий нуурын эрэг орчмыг хэлбэршүүлэх,
  • Нөхөн сэргээлтийн дарааллын дагууд эхлээд шимэрхэг хөрсөөр, дараа нь ургамлын үндэс бүхий давхарга үүсгэх зорилгоор шимт хөрсөөр хучиж, ургамлын үндэс ургах таатай орчинг бүрдүүлэх,
  • Загас үржүүлж, эко аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой нуурыг үлдээн, эргийг нь аюулгүй болгож, голын урсгалтай холбох зэрэг ажлыг “Бугант Нандин” ХХК амжилттай хэрэгжүүлж хүлээлгэн өглөө.

Цаашид нөхөн сэргээлт хийсэн газруудынхаа аюулгүй байдлыг хангаж, дахин хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанд өртөхгүй байлгахад ард иргэд болон нутгийн удирдлагуудын оролцоо чухал талаар оролцогчид онцолж байлаа.

Нөхөн сэргээлт хийхийн өмнө

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *