“Цензургүй” Л.Мөнхбаясгалан ноцтой баримт дэлгэлээ

0

Говийн бүсийг “цэнхэртүүлж” явна хэмээн усан цэнхэр дээлээрээ өнгө төрхөө бүрдүүлээд буй “Цензургүй” Л.Мөнхбаясгалан нэгэн ноцтой баримтыг дэлгэсэн байна. Тэрбээр Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд уулзалт хийж явахдаа дараах мэдээллийг өгчээ.

Л.Мөнхбаясгалан: Миний бие энэ мэдээллийн араас 2023 оны 10 сарын 17-ны өдрөөс хойш мөшгөсөн. Өчигдөр л “Цензургүй” багаараа дамжуулан өөрийнхөө гар дээр аваад байна. “Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газрын хооронд өнгөрсөн жил хэлэлцээр болсон.  Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн цаана ноцтой асуудал байна.

Хоёр хуудас энэ материал дээр Засгийн газрыг төлөөлөөд БОАЖ-ын сайд гарын үсгээ зурчихсан байгаа. Энэ дотор БНХАУ-ын иргэдэд зорчих үнэмлэх олгох тухай бичсэн байна. Энэ үнэмлэхээр Монгол Улсын хилээр визгүй нэвтэрнэ. Нэрсийн жагсаалт гаргаад бүлэг бүлгээрээ орж ирэх гэж байна. Аль нэг талаас нь цуцлах санал тавиагүй бол автоматаар сунгагдаад л явна. Энэ маш ноцтой асуудал шүү.

Хэрвээ энэ ноцтой байгаагүй бол Засгийн газар аль хэдий нь зарлах байсан. Тухайн цаг үед БНХАУ-тай аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллах боллоо гэдэг мэдээ л цацагдлаа” Монгол Улсын дархан хилээр зорчих үнэмлэхтэй л бол БНХАУ-ын иргэд бүлэг бүлгээрээ орж ирэх нь, оршин суух хугацаа сунгагдаад л байх юм байна. Хамгийн харамсалтай нь зорчих үнэмлэхийг хятадын тал шийдэж ямар иргэн оруулахаа мэдэх юм байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *