Улсын хэмжээнд 7.9 сая толгой мал зүй бусаар хорогдож, 15.5 сая эх мал төллөөд байна

0

Улсын хэмжээнд 2023 оны эцсээр тоолсон төллөх насны 30 сая эх малын 15.5 сая буюу 51.8 хувь нь энэ оны эхний таван сард төллөжээ. Эм хонины 56.6 хувь, эм ямааны 50 хувь, ингэний 28.5 хувь, үнээний 44 хувь, гүүний 36.2 хувь нь төллөсөн байна. Төлийн 90.9 хувь буюу 14.1 сая нь бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеэс 3.2 сая буюу 18.4 хувиар багасжээ.

Түүнчлэн оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 7.9 сая толгой нас гүйцсэн мал зүй бусаар хорогдсон нь өмнөх оны мөн үеэс 4.3 саяар их буюу 2.2 дахин нэмэгдсэн байна. Тухайлбал: 4.3 сая хонь, 2.5 сая ямаа, 689 мянган үхэр, 446.4 мянган адуу, 5.2 мянган толгой тэмээ хорогджээ. Хорогдсон малын 53.9 хувийг хонь, 31.7 хувийг ямаа эзэлж байгаа аж. Улсын хэмжээнд 2023 оны эцэст тоологдсон 30 сая эх малын 2.6 сая буюу 8.7 хувь нь I-V сард хорогдсон байна. Мөн хугацаанд 8.6 мянган мал өвчнөөр хорогдсон нь өмнөх оны мөн үеэс 38.9 мянга буюу 81.9 хувиар багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

skip-share

4.9 сая мал хорогдсон 2023 онд гэхэд 27 мянган малчин өрхөд 4.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ.

Хорогдсон малын нөхөн төлбөрийг хагас жилийн мал тооллогын дараа олгох бөгөөд нөхөн төлбөр олгохдоо сумын хэмжээнд малын хорогдол зургаан хувийг давсан тохиолдолд олгодгийг “Үндэсний давхар даатгал” компани мэдээлж байна.

4.9 сая мал хорогдсон 2023 онд гэхэд 27 мянган малчин өрхөд 4.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. Харин даатгалын нөхөн төлбөр өмнөх оноосоо 353.2 дахин өссөн үзүүлэлт болж байсан аж. Малын индексжүүлсэн даатгалд гуравдугаар сарын байдлаар энэ онд нийт малчин өрхийн 20 хүрэхгүй хувь нь даатгуулсан болохыг Монголын даатгалын холбоо мэдээлж байсан юм. Тухайлбал: энэ онд 35 мянган малчин долоон сая малаа даатгуулжээ.

Өнгөрсөн онд Сүхбаатар аймгийн хэд хэдэн суманд хохирлын хэмжээ найман хувь гарсан ч 20-40 хүртэл хувиар малаа алдсан иргэд зөрүү нөхөн төлбөрийг л авсан байна.

Түүнчлэн “Малаа бага үнэлгээгээр даатгуулж байгаа учраас нөхөн төлбөр бага гардаг. Энэ нь эргээд даатгуулагч малчны хувьд сул тал болдог”-ийг “Үндэсний давхар даатгал” компанийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлант онцолж байлаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *