Шинээр бүрдэх “Эв нэгдлийн” парламентад ус, агаар шиг хэрэгтэй С.Жавхлангийн “Үндэсний үзэл”

0

Монгол Улсын тусгаар тогтнол хоёр хөршийн хил
хязгаараа тайван байлгах хүсэл буюу жийргэвч
байлгах сонирхол дээр суурилдаг тухай сонсож
дуулаагүй хүн ховор биз.
Тэгвэл өөр нэг хүчин зүйл бас байдаг бөгөөд тэр нь
БНХАУ, ОХУ-ын бүрэлдэхүүнд байгаа элэг нэгт
монгол туургатнууд маань юм.
Тодруулбал, эзэнт гүрэнд ч өөрт нь тохирсон зовлон,
эрсдэл байдаг бөгөөд тэр нь тухайн эзэнт гүрний
бүрэлдэхүүнд нь байх олон улс, үндэстнүүдийн эв
нэгдэл байдаг.
БНХАУ Өвөрмонголчуудыг хятадчилах ажиллагааг үе
шаттай явуулсан ч бүрэн дуусгаж чадаагүй бол ОХУ-
ын бүрэлдэхүүнд байгаа тува, буриадуудын ихэнх нь
өөрсдөө сайн дураараа оросжсон ч үндэсний үзэл нь
хадгалагдсаар буй.
Үндэсний үзлээ авч үлдсэн чухам тэр хэсэг нь
монголчуудын хувьд давуу тал, орос, хятадуудын
хувьд сул тал болдог бөгөөд бидний хувьд хилийн
чанад үлдэж хоцорсон тэрхүү үндэсний үзлийг
зөөлөн хүчний бодлогоор өөрөө тордох нь тусгаар
тогтнолоо бэхжүүлэх нэг сэжүүр гэсэн санаа. Тэгвэл
яг энэ санааг бусдаас хамгийн түрүүнд олж харж,
хийж хэрэгжүүлсэн хүн нь УИХ-ын гишүүн Самандын
Жавхлан юм.

Тэрбээр улс төрд орж байгаагаа зарласан анхны
хэвлэлийн бага хурал дээрээ парламентад орж
байгаа шалтгаанаа “Дээл…” гэж тодорхойлоход олон
хүн гайхаж байсан удаатай. Гэвч энэ нь дээлээр
дамжуулан Үндэсний үзлийг дэлгэрүүлэх, улмаар
хилийн чанад байгаа монгол туургатнуудын сэтгэл
доторх үндэсний үзлийг өрдөх, улмаар одоо машид
чухал болоод буй тусгаар тогтнолын нэг баталгаа
болно гэдгийг цөөн хүн л төсөөлж чадсан болов уу.
Тэрбээр 10 гаруй жилийн өмнө “Хамаг Монгол” төслийг санаачлан бүх аймгаар явж тулганы гал
бадраан, “Хамаг Монгол” тоглолтоо толилуулсан.
Улмаар Буриад, Халимаг, Өвөрмонгол, Тува зэрэг
Монгол тургатны уран бүтээлчдийг нэгтгэж чадсан
юм. Энэ утгаараа тэрбээр алсын хараатай, хамгийн
гол нь Монгол Усын тусгаар тогтнол, бүрэн эрхт
байдлыг бэхжүүлэх үйлсэд гарцаагүй том хувь
нэмрээ оруулсан зүтгэлтэн хүн мөн.

2023 оны есдүгээр сарын 28. Монгол, Буриад, Халимаг, Тува, Өвөр Монголын ард түмнийг дуу хуураар нэгтгэх
зорилготой “Хамаг Монгол” тоглолт Чингис хааны талбайд боллоо. Гавьяат жүжигчин С. Жавхлангийн
санаачилсан “Хамаг Монгол” төсөл өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжин ОХУ-ын Тува, Буриад
Халимагт есөн удаа тоглолт хийсэн юм.
Төв талбайд болох тоглолтод 250 гаруй уран бүтээлч
оролцож, монгол үндэсний дуу бүжиг, соёлын
гайхамшгийг харуулсан билээ.

2024 оны сонгуулийн ач холбогдлыг тодорхойлохдоо
эрх баригч, сөрөг хүчин, Парламентын гаднах намууд бүгд “Монгол Улс цаашид оршин байх уу, үгүй юу
гэдгийг шийдвэрлэх сонгууль” хэмээн тодотгож
байгаа. Үүнд ОХУ, БНХАУ-ын эхлүүлээд буй барууны
ертөнцтэй хийх тэмцэл голлон нөлөөлж, тэд хөрш
орнуудаасаа тогтвортой байдал шаардан, хариуд нь
харилцан ашигтай хамтын ажиллагаа санал болгож
буй.

Өөрөөр хэлбэл, цаг цөвүүн болсон энэ үед
Монголчууд дотооддоо эв нэгдлээ хангах зайлшгүй
шаардлага тулгарсан бөгөөд Парламентын
тогтолцогоо баталгаажуулан гишүүдийн тоог нэмж,
пропорциональ тогтолцоог нэвтрүүлсэн нь УИХ-д
суудалтай намуудын тоог аль болох олон байлгах
замаар улс төрийн түвшинд эв нэгдлээ хангах алхам
байсан. Харин Баялгийн сангийн тухай хууль,
Нийгмийн даатгал, боловсрол, Эрүүл мэндийн
салбарт явагдсан шинэчлэлүүд нь төр, иргэний эв
нэгдлийг ойртуулж байгаа хэрэг юм.

2023 оны есдүгээр сарын 28. Чингисийн талбай
Төрийн бодлого, үйл хэрэг монголчуудыг нэгдэн
нягтруулах тийшээ бүх анхаарлаа чиглүүлж байгаа
нь парламентад байх ёстой нэгэн өнгө, дуу
хоолой бол үндэсний үзлийг монгол туургатнуудад
зөв талаас нь таниулсан С.Жавхлан мөнөөсөө мөн.
Хилийн чанад буюу монгол тургатнуудаасаа өндөр
дэмжлэгтэй тэрбээр Парламентад сонгогдвол
Монгол Улсын хувьд бас л нэг бодлого, монгол туургатнууд руу хийх нөлөөлөл болж чадна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *