МАН-ын нэр дэвшигчдийн эсрэг АН-ын “Зөв Зургаа” өрсөлдөж байна
“Илүү хурдан” уриатай МАН-аас нэр дэвшигч багийн эсрэг АН-ын “Зөв зургаа” уриатай зөв баг өрсөлдөж байна. Бусад тойргийн адил гишүүд, сайдуудаас бүрдсэн хүчтэй багтай тулсан.
“Илүү хурдан” гэдэг нь ямар ч утгатай юм бүү мэд. Өнгөрсөн найман жил эрх баригчдын илүү хурдан байсныг илүү мэднэ. Энэ тойрогт нэр дэвшигчдийн судалгаагаар Н.Учрал нь илүү өндөр байгаа. Тэр утгаараа саналын хуудасны эхэнд бичигдэж багаа ахалж яваа.Түүнийг нь ч хүлээн зөвшөөрч Н.Учралын баг гэдэг нэрээр пи-араа хийж явна.
Эсрэг талд саналын хуудасны эхэнд Ч.Өнөрбаяр бичигдэж.Тэгэхээр тэдний дүрмээр бол Ч.Өнөрбаяр багаа ахалж таарна. Түүний баг ч тийм сул баг биш.АН-ын өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсээр баг нь бүрдсэн. Намын Генсекээр ажиллаж байсан
Ч.Өнөрбаяр, Ц.Баатархүү, И.Мөнхжаргал нарын хамт олон жил дүүргээ удирдаж намдаа манлайлал үзүүлж яваа Л.Болормаа, Д.Бадарсан нар байна. Нөгөө нэг нь УИХ гишүүнд хоёр сонгогдсон чамгүй нэр хүндтэй О.Баасанхүү. Ингэхлээр Н.Учралын багийн эсрэг “Зөв Зургаа” уриатай Ч.Өнөрбаярын баг илүү сөрөг хүчин хийж чадахаар харагдаж байна. Аль нь ялбал амьдралд тань тустайг сонгогч та эрх баригчдын найман жилийн ажлын үр дүнг дүгнэж сонгон биз.