Зүүн бүсийн АН-ын лидер Н.Ганибалыг ХАРЛУУЛЖ, намаа ялуулах МАН-ын тактик
Улстөрчдийн ёс зүйн талаар хамгийн их ярьж
байгаа нам бол эрх баригч МАН. Ёс зүйг өндөр өргөж, гол шалгуураа болгоно гэсэн пи ар хийж, жагсаалтдаа хүртэл
нэг ч төлөвшсөн улстөрч багтаагаагүй. Гэхдээ харамсалтай, ёс зүй хамгийн их ярьж байгаа эрх баригч намаас дэвшиж байгаа гишүүд өрсөлдөгчдөө харлуулах технологийг хамгийн ихээр хэрэглэж байна.
МАН хоёр жилийн өмнөөс сонгуульд бэлтгэж эхлэхдээ
найман аймгийг онцгой анхаарч, ялалт байгуулах
төлөвлөгөө зохиосон гэдэг. Төр нь 2020 оны орон нутгийн
сонгуульд Ардчилсан нам 100 хувь ялсан Сүхбаатар, орон
нутгийн сонгуульд ялсан Өмнөговь тэргүүтэй аймгууд
бөгөөд санасандаа хүрэхийн тулд сонгуулийн тойргуудыг
томсгосон. Түүнчлэн дээрх аймгуудыг харлуулах технологи хэрэглэж, аймгийн Засаг дарга нарыг хуулийн
байгууллагаар шалгуулах, “Нүүрсний сонсгол”-д гэрчээр
дуудах зэргээр элдэвлэж ирсэн. Тэдний хар технологид
хамгийн сүүлд Сүхбаатар аймгийг төлөөлөн УИХ-д суугаа
Н.Ганибал гишүүн өртөөд байна.
Сүхбаатар аймаг бол 2020 оны УИХ, орон нутагтаа аль алинд нь ялалт байгуулсан ганц аймаг. Нэг ёсондоо хоёр
сонгууль, найман жил ялагдсан Ардчилсан намын сүүлчийн цайз Сүхбаатар аймаг гэсэн үг юм. Тэр ч утгаараа МАН-ын онцгой анхаарах аймгийн тоонд багтсан бөгөөд тус аймгаас сонгогдсон, аймагтаа маш нэр хүндтэй Ж.Батсуурь гишүүнийг тойрогт дэвшүүлэхгүй хэмээн шахаж, хууль шүүхийн байгууллагаар дарамтлуулсаар жагсаалтад оруулсан нь ч МАН-ын томчуудын хүсэл зориг байсан гэдэг.
Харин одоо Ардчилсан намын зүүн бүсийг Н.Ганибал ахалж байгаа. УИХ дотроо хамгийн нэр цэвэр гишүүдийн нэг нь Н.Ганибал. Гэвч МАН сурсан зангаараа өрсөлдөгчөө
харлуулж, “толгойлогчыг нь залгих” замаар ялалтад
хүрэхийг зорьж буй.
“Н.Ганибал… гэж нэрийг нь оруулж гарчигласан тэдгээр мэдээллийг дотор нь ороод уншвал үнэндээ холбох юм
байхгүй байгаа нь ил. Гэсэн ч сүлжээ, схем гэх сүржин,
сүржин 8г ашиглаж, хар пи ар хийж буй.
Хамгийн ойлгомжтой зүйл бол үнэхээр элдэв хэрэгт
холбоотой бол хулгайтай ширүүн тэмцэж байгаа гэх МАН
өршөөл уучлалгүйгээр хууль хяналтын байгууллагаар
шалгуулж, цагдан хорих байсан. МАН-д бүх хүч нь бий.
Ерөнхийлөгчийн институт, Шүүх институт, УИХ, 3Г гээд л.
Харин Н.Ганибалыг хэрэг төвөгт холбогдсон гэж батлах
баталгаа, барих барьц байхгүй учраас сонгуулийн
сурталчилгаагаар харлуулж байгаа хэрэг.
Өнгөрсөн өвөл Монголын түүхэнд ховор тохиох зудын
гамшиг нэрвэсэн. Тэрхүү гамшгаас өмнө буюу Намрын
чуулганы эхэнд л Н.Ганибал гишүүн “Энэ жил хүнд өвөл
болно шүү”, “өвс тэжээл, шатахуун тосоо сайтар базаахгүй
бол болохгуй”, “Засгийн газар зөв бодлого гаргахгүй бол шатахуун тасалдлаа” гэж хэлж сануулж байсан. Гамшгийн
үед Сүхбаатартаа ажиллаж, малчдад туслах ажилд бүх
цагаа зарцуулсан байдаг.
Уул уурхайг зөв явуулахын төлөө тэмцэнэ. Зуданд
хиарчихдаг малаасаа өөр өмчгүй малчдад бэлчээрийн
газрыг нь ашиглуулах /өмчлүүлэх биш/ заалт бүхий Газрын ерөнхий хуулийг санаачилсан. Уул уурхайд дарлуулсан малчид дуудахад яаж ийж байгаад очно. Хувийн бизнес гээд байх юмгүй, тарийн түшмэд хүний замналаар замнаж яваа цөөн төрийн түшээгийн нэг. Нутаг амьтай, чуулганаас бусад үед Сүхбаатартаа байж, иргэдтэй ойр ажилладаг, тэр ч утгаараа нэр хүнд өндөр байгаа нь МАН-ыг ийм тактик хэрэглэхэд хүргэсэн болов уу.
Тодруулбал, ердөөсөө л хөдөө нутагт ардчиллын ганц цайз
болж үлдсэн Сүхбаатар аймагт эрх мэдлээ тогтоох гэсэн
МАН-ын хүсэл зорилго ийнхүү хар пи араар ил гарч буй.
Арай өөрөөр харвал ард түмэнд хүндлэгдсэн ахынхаа нэр
нөлөөгөөр УИХ-д орохыг оролдож байгаа хэн нэг нөхрийн
ахаараа шидүүлсэн чулуу ч байж болох талтай. Бүр
тодруулбал тэр шидсэн чулуу нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаярынх байх магадлалтай. Түүний хувьд Зүүн бүсэд ахынхаа МАН-д тооноор орж ирээд зүүн бусад нэр дэвшчихсэн. Сүхбаатар аймгаас гаралтай хэмээн квотоо авсан түүний хувьд иргэдээс дэмжлэг авахын тулд том өрсөлдөгч Н.Ганибалыг харлуулах нь мэдээжийн зүйл юм.
Өрсөлдөгчөө харлуулах технологийг эрх баригчид эртнээс л ашигласаар ирсэн. Улс төрд шинэ салхи сэвэлзэж, шинэ
залуу улс төрчид хар “пи ар”-аар бус бодлогоор өрсөлдөх нь уу гэтэл энэ мэтаэр ах нарынхаа алдааг давтсаар байгаа нь харамсалтай.
Ер нь ялаагүй байхдаа хар “пи ар” хийж байгаа нам, нэр
дэвшигчид парламентад ороод ёс зүйтей болно гэвэл
тэрэн шиг худлаа юм байхгүй.
Эх сурвалж: zuv.mn