Гоёлоо өмссөн наадамчид ус туулахгүй болжээ

0

Геодези усны барилга байгууламжийн газраас Төв цэнгэлдэх хүрээлэн тойрсон 1.2 км урттай борооны ус зайлуулах шугам угсралтыг ажлыг хийжээ. Ингэснээр наадамчин олон болон Монголыг зорин ирсэн гадаад жуулчид борооны ус туулж, харайхааргүй болж байна.

Геодези, усны барилга, байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайхан: Өнгөрсөн онуудад Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайд ус ихээр тогтож, Улсын баяр наадмын үеэр дээл, гоёлоо өмссөн иргэд болон жуулчид усаар туулах, харайх асуудлууд гардаг байсан. Тиймээс Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд ногоон байгууламжид ашиглах боломжтой 20 гаруй ус цуглуулах худаг, 47 борооны ус зайлуулах шугам угсарлаа. Мөн зургаан метрийн гүнд өргөх насос суурилуулсан. Гандигийн гудамжны борооны ус зайлуулах шугам сүлжээгээр дамжуулж дунд гол руу цутгах 1.2 километр борооны ус зайлуулах шугам угсарч дуусаад байна. Түүнчлэн төмөр бетон хоолойд халдаг утас гүйлгэх шинэ шийдэл нэвтрүүлсэн нь цаг агаар хасах хэмтэй үед хоолойг гэсгээж байнгын урсацтай байх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Мөн жижиг найман байршилд борооны усны шугамын холболт засварын ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Үүний нэг нь Дарь-Эхэд 1.1км борооны усны шугамын угсралтын ажлыг хийж шугамыг Сэлбэ гол руу холбосон. Энэ жилийн хувьд иргэдээс ирсэн саналын дагуу 50 гаруй байршилд борооны ус зайлуулах шугамын зураг төслийн ажлыг хийхээр төлөвлөсөн. Нийслэлийн зураг төслийн хүрээлэнд 30 гаруй шугамын зураг төслийг хийж байгаа. Геодези, усны барилга байгууламжийн газар өөрийн нөөц боломжид тулгуурлан зураг төслийг гаргаж засварын ажлын зургаар нийт арав гаруй байршилд борооны усны шугамын ажлыг хийж гүйцэтгэж байна. Ажлын явц 60 гаруй хувьтай явж байна” гэв.

Нийслэлийн хэмжээнд 13 байршилд борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл 70 хувьтай, жижиг найман байршилд борооны ус зайлуулах шугамын засвар үргэлжилж байгаа аж. Тодруулбал шугам сүлжээ, хоолойн шинэчлэлтийг 300 мм-ийн голчтой давхар ханатай хуванцар хоолой, төвийн шугамуудыг 500 мм-ийн голчтой төмөр бетон хоолойгоор хийж эхэлжээ.

Байршлууд: 

  • Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрэлийн байрны урд талын туслах авто замын борооны ус зайлуулах худгуудын шинэчлэлт;
  • Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Механик, тээврийн сургуулийн арын уулзварын зүүн талын ус тогтдог хэсгийн авто замын шугамын шинэчлэлт /Хараагүйчүүдийн байрны урд зам/
  • Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Номин их дэлгүүрийн урд талын шугам, худгийн өргөтгөл
  • Баянгол дүүргийн 12 дугаар хороо Хасбаатарын гудамж, Хүрээ дээд сургууль орчмын шугам, худгийн өргөтгөл
  • Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Сүлжмэлийн үйлдвэрийн урд хаалга орчмын зам талбайн шугамын шинэчлэлт
  • Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Таван буудал орчмын авто замд шүүрт худаг нэмэх
  • Хан-Уул дүүргийн  нэгдүгээр хороо, Наран хотхон, Петровисын шатахуун түгээн станц орчмын авто замын борооны ус зайлуулах шугам, Энхтайваны гүүрэн доорх гаргалгаа шугамын өргөтгөл
  • Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 16 дугаар сургуулийн хажуугийн авто замын борооны yc зайлуулах шугамын шинэчлэлтийг хийхээр төлөвлөжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *