Идеаль улс төрчийн эрэлд Nº2: Монголоо “Жуулчдын диваажин” мөрөөдлийг ойртуулсан Б.Бат-Эрдэнэ

0

-Аялал жуулчлалын салбар Монголын хамгийн
шударга хуваарилалттай, оролцогчид нь хамгийн
баян болно-
Нийгмийг үлгэрлэн дагуулагч, ёс зүйн хэм хэмжээ
тогтоогч байж чадаагүйн улмаас өнөөдөр Монголд
улс төрчийн нэр хзнд унаж, ард иргэд дор бүрнээ
өөрийн гэсэн сайн улстөрчийн дүр төрхийг төсөөлөн,
нэр дэвшигчид дотроос хайж буй нь магадтай билээ.
Бид энэ эрэл хайгуулд нь нэмэр болуужин хэмээн,
муугийн жишээ болсон улстөрчдийн эсрэг хэв шинж
бүхий, хийсэн ажил, хэлэх үгтэй, шинэ залуу
улстөрчийг санал болгох “Идеаль улстөрчийн эрэлд”
хэмээх булан эхлүүлээд байна. Энэ удаагийн онцлох
улстөрч бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Б. Бат-Эрдэнэ.
Улс орны удирдагдын ажлыг ДНБ-ээ өсгөсөн
байдлаар нь хэмждэг жишиг бий. Тэгвэл Л.Оюун-
Эрдэнийн бүрдүүлсэн танхимаас салбартаа хамгийн
их бодит өсгөсөн сайдыг нэрлэ гэвэл Байгаль орчин,
аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ гарцаагүй
толгой цохино. Түүний ажлын үзүүлэлтийг тоогоор
тодотгоё.

Монголчууд мөрөөдлөө биелүүлж эхлэлээ
Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин аялал жуулчлалын
яамны сайдаар томилогдох үед цар тахалтай
холбоотойгоор аялал жуулчлалын салбарын ажлын
цагт 17 хувиар буурч, цалин хөлс 13 хувиар багасаад
байв. Тэрбээр ажлаа аваад Монгол Улсыг аялал
жуулчлалын агуулгаар олон улсад таниулах,
салбарын шинэ нөөц боломжуудыг бий болгох, хууль
эрхзүйн орчин талд ААН-уудийг дэмжих, салбарт
эргэлдэж буй баялгийн хуваарилалтыг шударга
болгох асуудалд гол анхаарлаа хандуулсан бөгөөд
салбараа богино хугацаанд хөл дээр нь босгосон
билээ.
2000-аад онд Монгол Улс, монголчуудын хувьд
тодорхой тоогоор илэрхийлэгдэх боломжтой хоёр
том мөрөөдөл байсан юм. Эхнийх нь нэг хүнд ноогдох ДНБ-ээ 5000 ам.долларт хүргэх, нөгөө нь жилд нэг
сая жуулчин хүлээн авдаг болох. Бид эхний
мөрөөдлөө 2022 онд хүрч, дараа жил нь давуулсан.
Харин аялал жуулчлалтай холбоотой хоёр дахь
мөрөөдлөө биелүүлэх итгэлийг бид өнгөрсөн жил
олж, түүхэндаэ анх удаа 634 мянган жуулчин хүлээж
авсан билээ. Ингэснээр аялал жуулчлалын салбарын
нэг жилд олох орлого түүхэндээ анх удаа тэрбум
ам.доллароос давж, ХАА-ны салбарыг гуйцэн уул
уурхайн салбарын ард орж ирсэн юм.

ТОГТВОРТОЙ ӨСӨХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЖ,
ХУВААРИЛАЛТЫГ ТЭГШ БОЛГОЛОО
Аялал жуулчлалын салбарт уул уурхайн салбарыг
гүйцэж, эдийн засгийн гол тулгуур болох боломж
бүрэн бий. Манай экспортын орлогын гол эх үүсвэр
болох нүүрсний зах зээл 250 тэрбум ам.доллар
эргэлддэг бол аялал жуулчлалын салбар хэдэн их
наяд ам.долларын эргэлттэй.
Дэлхийн эдийн засгийн чуулганаас гаргасан
мэдээлэл 2019 он буюу цар тахлын өмнөх жилд
зөвхөн Ази Номхон далайн бус нутгийн орнуудад 291
сая жуулчин аялж, 875 тэрбум ам.доллар эдийн
засагт нь оруулсан гэж дурдсан нь үүээс даруй 3.3
дахин их байгаа юм. БОАЖЯ-наас аялал жуулчлалын
салбарын хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, оролцогч
талууд, ялангуяа малчдыг шууд ашиг хүртэгч байх
боломжийг бүрдүүлсэн. 2022 авиа компаниуд 2022 онд 10 улсын 26 цэг рүү нислэг үйлдэж байсан бол энэ ондоо 45 улсын 156 цэг рүү үйлдэх боломжийг бүрдүүлээд байна.
Одоо бүх зүйл санаснаар болбол аялал жуулчлалын
салбар үргэлжлэн өсөж, уул уурхайн салбарыг
гүйцнэ. Өөрөө хэлбэл нэг хүнд ногдох ДНБ 5000
ам.долларт хүрэхэд уул уурхайн салбар гол үүрэг
гүйцэтгэсэн бол МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан,
ирэх дөрвөн жилд 10,000 ам.доллар хүргэх зорилтыг
биелүүлэхэд аялал жуулчлалын салбарын оролцоо
илүү өндөр байх юм.

Аялал жуулчлалын салбар нь үйлчилгээ голлодог,
өөр бусад салбарын үйлдвэрлэлийг дэмждэг гэдэг
утгаараа эдийн засгийн бусад салбаруудаас хамгийн
өгөөж өндөртэй нь бөгөөд Монгол Улсын хувьд
боломжийг Б.Бат-Эрдэнэ сайд биелүүлсэн.
ЗӨВ МӨРТЭЙ ХҮН
Б.Бат-Эрдэнэ нас залуу ч улс төрд удсан, ажилласан
газар болгоноо өөд нь татсан зам мөртэй хүн.
Хувийн хэвшлээс улстөрд 2009 онд шилжиж, МАН-ын
Залуучуудын байгууллагад удирдах алба хашиж
байгаад 2015 онд Монгол Улсын Шадар сайд
Ухнаагийн Хурэлсүхийн зөвлөх болж, тэр жилээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргаар
томилогдон төрд ажиллах гараагаа эхлүүлсэн.
Ажлаа аваад удаагүй байхдаа л тэрбээр Мэргэжлийн
хяналтын харьяанд байсан Санхүүгийн хяналт
шалгалтыг газрынхаа дэргэд буцааж авчрахаар
ажиллаж эхэлсэн бөгөөд энэ үед түүний тэмцэгч чанар тодорч гарч ирсэн байдаг.
Хожим Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө
газрыг удирдаж байхдаа энэ чанар нь уламч
тодорсон. Тэрбээр салбар бүрт тогтсон монополийг
задлахын төлөө тэмцэж, улс, төр эдийн засгийг
холбож олигархжсан том компаниудтай хуулийн
хүрээнд “хүч үзэж” Монгол улсад бизнесийн эрүүл
орчин бүрдүүлэхийн төлөө тэмцсэн юм.
Тэрбээр энэ зорилгыноо төлөб шатахуун
импортлогч 26 компанитай зэрэг шүүхдэж байсан ч үе бий.

Түүнчлэн, иргэдийн амьдралын чанарын асуудалтай
шууд холбогддог СӨХ-дын үйл ажиллагааг “Шилэн”
болгох ажлыг санаачилж, цахим платформыг
үүсгэсэн. Уг платформд СӨХ-ны өмч буюу нийтийн
эзэмшлийн талбай, мөнгөн хуримтлал зэргээс гадна,
оршин суугч СӨХ хоорондын харилцааг зохицуулдаг
хуулиудыг байршуулан, оршин суугчид СӨХ-ны
төлбөрөө төлөх, түүнчлэн оршин суугчдын хэн нь
мөнгө төлсөн , хэн нь төлөөгүй гэх зэрэг мэдээлэл
авч, үйл ажиллагаанд оролцох боломжийг
бүрдүүлсэн байдаг.
Цар тахлын үед бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж
байсан байгууллагуудын нэг нь ШӨХТГ байсныг мөн
энд дурдахгүй өнгөрч болохгүй.
Сэлбэ голын гольдролд барилга барьж, олон нийтийн
дургүйцлийг төрүүлсэн “Акуа гарден” буюу Авлига
хорооллыг нураах үндэслэлийг тогтоож байгаа ганц
субъект нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам
гэдгийг ч энд дурдахад илүүдэхгүй болов уу.
Ажил нугалдаг, шударга, зарчимч чанараа энэ мэтээр
алхам тутамдаа харуулсан түүнийг Монгол Улсын
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимдаа багтааж,
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг
хариуцуулсан билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *