Ерөнхий сайдын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхийн тулд Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ

0

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн 4 жилийн төлөвлөгөөг “Алсын хараа-2050” хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тулгуурлан Бүсчилсэн хөгжлийн реформ нэртэй зарласан гээд салбар бүрийг төлөөлж буй Монгол Ардын намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг Дорноговьчуудад уриаллаа.

Мөн тэрбээр “Энэ удаа та бид авлигачид ялах уу, ард түмэн ялах уу гэдгийг сонгох хариуцлагатай сонголтын өмнө байна. Эдийн засаг унаасай, манай намд ашигтай, эрдэнэт хүний амь эрсдэхийг үүлэн чөлөөний нар гэж эндүүрч буй нөхдөд ард түмэн нэгдмэл бас хүчтэй гэдгээ харуулахын тулд та бүхэн Монгол Ардын намыг, Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжээрэй” гэлээ.  

Монгол Ардын нам инженерүүд, эмч, багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, хилийн чанадад амьдарч буй иргэд, хувийн хэвшил, үйлдвэрчин, Шинжлэх ухааны академийн төлөөллөөс намынхаа жагсаалтад багтаасан. Улстөрчдийг тойрогт, мэргэжлийн экспертүүдийг намын жагсаалтад багтаасан нь шинэ хүмүүст боломж олгохоос гадна улс орны хэтийн хөгжилд хэрэгтэй чухал шийдвэр байсныг дорноговьчууд хэлж, талархан хүлээн авч байв.

Говийн бүсийн тэргүүлэх чиглэл бол (Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр) аж үйлдвэр, эрдэс баялгийн болон сэргээгдэх эрчим хүчний төрөлжсөн бүс, тусгай татвар, палеонтологи, байгаль, шашин, хил орчим, хил дамнасан аялал жуулчлал юм. Мөн ирэх дөрвөн жилд Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт – Хөөт чиглэлийн 249 км төмөр зам барьж, Боомтын сэргэлтийн хүрээнд эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлнэ. Хог хаягдал ангилан ялгах цех байгуулж, орон сууцны хороолол барихаар төлөвлөснийг Ерөнхий сайд хэллээ.

УИХ-ын сонгуулийн 7-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж буй Б.Дэлгэрсайхан, Ө.Золбаяр, Б.Саранчимэг, Г.Батсуурь, Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар нарыг мөрийн хөтөлбөрөө биелүүлж ажиллахыг иргэд захиж байв. Мөн Ерөнхий сайдын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхийн тулд Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ дорноговьчууд илэрхийлээ.

Дорноговь аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, хүүхдийн парк, хүүхдийн зуслан, халдвартын эмнэлэг, ахмадын сувилал, 1000 хүний спорт цогцолбор, Замын-Үүд боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулсан. Алтанширээ суманд стратегийн чухал ач холбогдол бүхий газрын тосны үйлдвэрийн 3 дахь багц ажил эхэлсэн. АШУҮИС-ийн салбар Анагаах ухааны сургуулийн цогцолборын барилгын тендер зарлагдаж, аймгийн Саран хөхөө театрын барилга, Замын-Үүд сумын Соёл урлагийн ордон, Даланжаргалан сумын сургуулийн барилгын төсөл тус тус хэрэгжиж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *