Үхрийн ястай мах 10,700 төгрөг, ямааны ястай мах 6400 төгрөгийн ханштай байна
Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ-наас 12 бэлтгэн нийлүүлэгч сонгон шалгаруулж, хаврын улирлын хэрэгцээнд зориулан 7858.9 тонн махны нөөц бэлтгэжээ.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногоос нийслэлийн есөн дүүргийн 431 цэгээр нөөцийн махыг худалдан борлуулж эхэлсэн юм.
Энэ жил
- үхрийн ястай мах 10,700 төгрөг,
- хонины ястай мах 8600 төгрөг,
- ямааны ястай мах 6400 төгрөгийн ханштай байна.
Нөөцийн мах борлуулалтын цэгүүдийн байршлыг дүүрэг тус бүрээр танилцуулъя.