Нэр дэвшигч Ч.Ундрамыг өрсөлдөгчид нь гүтгэжээ

0

УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгуулийн V тойрогт МАН-аас нэр дэвшигч Ч.Ундрамыг удаа дараа гүтгэж, харлуулсан өрсөлдөгчийн увайгүй ажиллагаа хэрээс хэтрэв. Гүтгэхдээ дандаа хүний амь настай холбож гүтгэж байгаа нь тэр гүтгэлгийн цаана ямар аймшигтай  хүний үнэргүй өрсөлдөгч нуугдаж байгаа нь ойлгомжтой.

Хэд хоногийн өмнө Ч.Ундрамын ухуулагчаар ажиллаж байсан хоёр залуу усанд живж амь насаа алдсан гэж гүтгэсэн. Гэтэл золгүй байдлаар амиа алдсан  19 настай хоёр хүүхэд төгсөлтийн баяраа тэмдэглэж байгаад усанд осолдож нас барсныг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Урд шөнө дахиад л өөр нэг гүтгэлгийг сайтуудаар  цацжээ. Тэр нь Төв аймгийн Сүмбэр суманд  Ч.Ундрамын ухуулагчаар ажиллаж байсан иргэн өөрийгөө боомилж нас барсан гэх гүтгэлэг. Түүний штабаас тодруулахад энэ мэдээллийг  үгүйсгэлээ.

Нэр дэвшигч Ч.Ундрам эмэгтэйчүүд дундаа өндөр боловсролтой, өнгөрсөн дөрвөн жилд гишүүнээр ажиллахдаа сайн ажилласан, тойргийн сонгогчдоо сайн төлөөлсөн гэж иргэд ам сайтай байдаг.

Хувийн гэр бүлийн асуудлаа аль хэдийнэ шийдэж, гэртээ нууцаар камер тавьж, эхнэрээ бухимдуулан бичлэг хийж  олонд цацсан ханийн сэтгэлгүй нөхрөөсөө салж, хоёр хүүхэдтэйгээ амьдарч байгаа ажээ.

Ч.УНДРАМЫН СОНГУУЛИЙН ШТАБ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *