“Баруун бүс”-ийн сонгогчид Ц.Цэрэнпунцагийг сонгох таван шалтгаан
Монголчууд ирэх дөрвөн жилд улс орноо удирдан залах
төрийн түшэдээ сонгоход цөөн хоног үлдээд байна.
Дөрвөн жилд ганцхан олддог боломжоо ашиглаад мэдлэг
боловсрол, сэтгэл зүтгэлтэй гайгүй хүнийг төрөө түшүүлэх
юм сан гэсэн бодол сонгогчдод бүгдэд л байгаа болов уу.
Энэхүү хариуцлагатай үед бид таны сонголтод нэмэр болох болов уу хэмээн, Баруун бүсэд МАН-аас нэр дэвшиж буй Ц.Цэрэнпунцагийг сонгох шалтгааныг танилцуулж байна.
Хууль тогтоох ажлын мэдлэг, туршлагатай
Төрийн ажлыг хийхэд төрийн бодлого, хуулийн агуулга,
зорилтоо ойлгосон байдал чухал нөлөөтэй. УИХ, УИХ-ын
гишүүний үндсэн үүрэг нь хууль батлах, хууль санаачилж
боловсруулах байдаг бөгөөд хууль боловсруулах үйл явцын ихэнх нь гэхдээ нэгдсэн чуулган гэхээсээ илүү ажлын хэсэг, Байнгын хороо дээр явагддаг юм. Ц. Цэрэнпунцаг
2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2022 оноос Эдийн
засгийн байнгын хороог удирдаж, энэ хугацаанд УИХ-аас
эдийн засгийн эрх зүйн орчныг зохицуулах чиглэлээр
гарсан бүх гол хуулиудыг боловсруулахад оролцсон хүн.
УИХ-д сонгогдвол будилж цаг хугацаа алдахгүйгээр шууд
дутуу орхисон ажлаа үргэлжлүүлээд явах боломжтой.
Сэтгэл, зүтгэлтэй
Аливаа ажлыг хийхэд мэдлэг чадвараас гадна сэтгэл
зүтгэл чухал. Магадгүй, өнөөгийн нөхцөлд мэдлэг
чадвараас ч өндөрт тавигдаж байж мэдэх энэ чанар
Ц.Цэрэнпунцагт бий.
Улсын хегжил сумаас эхэлдэг. Хөгжил хурдан, эсвэл удаан
байх нь бодлого тодорхойлогчдоос шалтгаалдаг.
Ц. Цэрэнпунцагийн хувьд улс төрд ороогүй байхдаа л үүнийг ойлгож, хөдөө сумд, сумын иргэдийн аж амьдралд сайнаар нөлөөлөхийг хичээж ирсэн байдаг. Тэрбээр үүрэн телефоны “Жи мобайл”, “ДДэш тв” компанийг үндсэндээ хөдөө орон нутаг, алслагдмал сумын иргэдийг бодож эхлүүлсэн байдаг.
Баруун бүсийн хөгжил эрчим хүчний хүрэлцээгүй байдлаас болж гацаж байгаа асуудлыг шийдэхээр Завханы Тосонцэнгэлд 30 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Ингэснээр Баруун бүсийн орчим хүчний системээс тэжээгддэг аймгууд ойрын жилүүдэд алдагдсан хугацаагаа нөхөн бараглуулах хегжих нөхцөл бүрдэж байгаа юм.
Хагийн гол нь, 2020 оны сонгуулийн үеэр нутгийн
иргэдийнхээ хүссэний дагуу үна тарифыг өртнөөс доогуур
тогтоож өгдөг эрчим хүчний салбарт хувийн хөрөнгөө
оруулсан нь түүний нутаг орондоо үнэнхүү хайртай, тумнээ
гэсэн сэтгэлтэйг илэрхийлнэ. Ц.Цэрэнпунцаг бол хэлсэн,
амласандаа хүрдэг, нэг эхлуулсэн ажлаа заавал бүтээдэг,
итгэл дааж чадах хун.
Хувийн ашиг сонирхолгүй
Ц.Цэрэнпунцаг улс төрд орохоосоо өмнө Монголдоо томд
тооцогдох групп компанийг үүсгэн байгуулж, хөл дээр нь
босгосон хүн. Биеэ, гэрээ засчихаад төрөө засаж яваа.
Монголын хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг тэрбээр
хувийн ашиг сонирхолдоо автаж, улсын мөнгөөр хэтэвчжэ
зузаалахгүй хүн. Эх оронч бизнесмэн хүн мөнгөний төлөө
ажиллаж, олсон мөнгөө илүү том, хөгжил авчрах бизнест
оруулж, татвар төлөлтөө нэмэгдүүлэн улс эх орондоо хувь
нэмрээ оруулдаг. Ц.Цэрэнпунцаг ч энэ л замаар явсан.
Гэхдээ “Тамирын мөсийг долоох шахам цуглуулсан” гэдэг
шиг, 20 гаруй жил цуглуулсан хөрөнгөөрөө Дулааны
цахилгаан станц барьснаараа тэрбээр илүү эх оронч, улс орны хөгжлийн төлөө бүхнээ зориулах сэтгэлтэй хүн гэдгээ харуулсан.
Унэнч шударга, ёс жудагтай
Ахас ихсээ хүндэтгэдэг, буруугаас хол, зөвд ойрхон байх
монгол уламжлалт ёс беөчүүдэд илүү хадгалагдсан гэж
монголчууд ярьдаг. Ц. Цэрэнпунцаг бол бага, балчраасаа
монгол үндэсний бөхийн тогоонд чанагдаж, их спортоор хичээллэн захирах, захирагдах есыг чанд биелүүлж ирсэн
бөх хүн. УИХ-ын гишуун хун иргод сонгогдодоо захирагдах
естой гэдгийг тэр сайн мэднэ.
Нутгаа гэсэн сэтгэлтэй
Ц. Цэрэнпунцаг “Хүн төрж өссөн нутаг ус, элгэн саднаа
дээдэлж, санаа тавьж явах ёстой” гэсэн үзэл бодолтой,
“Нутаг амьтай хүн”. Нутгийнныхаа урлаг, спорт,
хөдөлмөрийн амжилтаар бахархаж, үнэн сэтгэлээсээ
дэмжиж, баярлаж чаддаг.
Хэн байснаа, хаанаас эхэлснээ сайн мэддэг, тэр утгаараа
ил хэлдэггүй л болохоос нутаг орон, бөхийн гэр бүлдээ
байнга сайхан сэтгэлээр тусалж, хөрөнгө мөнгөө ч харамгүй зориулж ирсэн. Энэ бол Ц.Цэрэнпунцаг гэдэг хүн төрсөн нутгийнхаа түмэн олныг байнга сэтгэлдээ багтааж, санаа тавьж явдгийн илэрхийлэл юм.
Тэр бол Б. Чимид агсны тодорхойлсончлон, “Хуулийг үзэл
суртлаар, хүн чанарыг албан тушаалаар сольж чадахгүй
хүн .