3.Мэндсайхан: Та, бидний амьдралыгажлын байр л сайжруулна

0

Та, бидний амьдралыг ажлын байр л сайжруулна

Мэнд сайхан зусаж байна уу? Эрхэм хүндэт баруун Монголчууд минь.

Танд хэлж чадах нэг л зүйл байна. Улс орноо өөд нь татъя гэвэл хөнгөн үйлдвэрлэлээ хөгжүүлж, хөдөө аж ахуй, мал хуйгаа бизнес болгох учиртай. Харин айл өрх бүрийн аж амьдралыг өргөе гэвэл ажлын байрыг л нэмэгдүүлэх ёстой. Энэ бүхнийг цогцоор нь хийх төлөвлөгөө надад байна. Төрийн албанд багаас нь их хүртлээ дэвшин ажиллаж, хураасан туршлага, хуримтлуулсан мэдлэгээрээ “Цагаан алт” хөтөлбөрөө боловсруулсан билээ. Энэ бол баруун бүсийг хөгжүүлэх ажил хэрэгч төлөвлөгөө юм.

Хөтөлбөр маань нэгэнт батлагдсан. Харин хэрэгжүүлээд, манлайлаад явахад санаачлагч надад та бүхний дэмжлэг хэрэгтэй байна. Хөтөлбөр маань хэрэгжсэнээр баруун бүсэд 2000 гаруй ажлын байр бий болж, 100 гаруй жижиг хөнгөн үйлдвэр нээгдэж, түүхий эд үнэ цэнд хүрч, малчдын орлого нэмэгдэнэ. Улмаар монголчууд малын боловсруулсан түүхий эдээрээ валют олдог болно. Миний хийх ажил тодорхой. Олон гоё ажил амлаж, уран донгодохгүй ээ. Үүнийгээ л сайн хийхийн төлөө дөрвөн жил зүтгэнэ. Бид үүнийг хамтдаа хийж чадвал “Мэнд сайхан” маргааш ирнэ ээ.

Саруул ухаант Монгол хүн таны сонголт мэргэн байг!


ЗАГДЖАВЫН МЭНДСАЙХАНЫ СОНГУУЛИЙН ШТАБ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *