Говийн бүсийн сонгогчид Б.Саранчимэгийг сонгох 5 шалтгаан
Монголчууд ирэх дөрвөн жилд улс орноо удирдан залах төрийн түшээдээ сонгоход цөөн хоног үлдээд
байна. Дөрвөн жилд ганцхан олддог боломжоо
ашиглаад мэдлэг боловсрол, сэтгэл зүтгэлтэй гайгүй
хүнийг төрөө түшүүлэх юм сан гэсэн бодол
сонгогчдод бүгдэд л байгаа болов уу.
Энэхүү хариуцлагатай үед бид таны сонголтод нэмэр
болох болов уу хэмээн, УИХ-ын сонгуулийн VII
тойрог, Говийн бүсэд МАН-аас нэр дэвшиж буй
Б. Саранчимэгийг сонгох шалтгааныг танилцуулж
байна.
- Оюуны өндөр чадамжтай, гений
Б. Саранчимэг одоогийн УИХ-ын хамгийн өндөр
боловсролтой гишүүдийн нэг. Оюуны өндөр
чадавхиараа бусдаас ялгардаг. Монголын улс төрд
Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Н. Алтанхуяг зэрэг
хүүхэд ахуйгаасаа л “гавал” байсан зүтгэлтнүүд бий.
Тэд улс төрд олон жил тогтвортой байж, түмний итгэлийг дааж ажилласан адил талтай байдаг. Тэгвэл
Б. Саранчимэг гишүүний сурлагын үзүүлэлт тэднээс ч
илуу гайхалтай бөгөөд Дундговь аймгийн | 10 жилийн
сургуулийг 1986 онд алтан медальтай төгсөхдөө 40 улирал дараалан онц гарч, төгсөх жилээ аймгийнхаа
математикийн олимпиадад түрүүлжээ.
Оюуны өндөр чадамжаа ашиглан шатрын спортоор
хичээллэж, тэмцээн уралдаанд ч түрүүлдэг байж.
УИХ-ын гишүүдийн шатрын босоо аварга тэрбээр
2019 онд ОХУ-д болсон дэлхийн улс орнуудын
парламентын гишүүдийн дунд шатрын аварга
шалгаруулах тэмцээнд Монголынхоо
Парламентчидыг төлөөлөн оролцож, тэргүүн байр
эзэлж байв.
ОХУ, Беларусь, Франц, Серб, Молдав, Кыргыз, Латви, Монгол зэрэг найман орны парламентын 50 гишүүн оролцсон тус тэмцээнд олон улсын их мастер цолтон,
Европын цомын аварга, ОХУ-ын багийн болон клубын тэмцээний аварга зэрэг өндөр зэрэглэлийн
шатарчид оролцсон байдаг бөгөөд Б. Саранчимэг
улсынхаа нэр төрийг өндөрт өргөсөн байдаг юм.
- Ажлыг урьдчилж төлөвлөдөг, тууштай,
хөдөлмөрч
Б.Саранчимэг гишүүний нэг авууштай чанар бол
боломжийг олж хардаг, мэдрэмжтэй, хийж
хэрэгжүүлэхдээ урьдчилж сайтар төлөвлөөд
хэрэгжлүүлэхийн тулд тууштай зүтгэдэг хөдөлмөрч
зан чанар нь юм.
Тэрбээр Нийслэл Улаанбаатар хотын урд хэсэгт орших эзгүй газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох
санаачилга гаргаж, эдүгээ Монгол Улсын нийт хүн
амын тал нь амьдарч буй Улаанбаатар хотын нийт
ногоон байгууламжийн 26 хувийг дангаараа эзэлсэн
хамгийн том эко цэцэрлэгт хүрээлэн байгуулсан юм.
Энэ нөр их ажилдаа төрийн болон хувийн хэвшлийнхнийг татан оролцуулж, чадварлаг менежер
болохоо харуулсан байдаг.
Одоо тэрбээр энэхүү туршлагаа ашиглан говийн
аймгуудыг ойжуулах төсөл хэрэгжүүлэн цөлжилттэй
тэмцэж байна.
Б. Саранчимэг гишүүн өнгөрсөн дөрвөн жилд 18 хууль
өөрөө болон бусадтай хамтран санаачилснаас 15 нь
батлагджээ.
Мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдийн орлогыг
нэмэгдүүлэх, хүнсний аюулгуй байдлыг хангах, ахмад
настан, эхчүүдийн тэтгэвэр, тэтгэмжийг өсгөх, хүүхэд.
хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах,
малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн
баталгааг сайжруулах, байгаль орчны агуулгатай
хуулиуд дээр ажилласан байна.
- Сурч мэдэхээс залхдаггүй, цаг үеээ мэдэрдэг
Б. Саранчимэг гишүүний нэг онцгой чанар бол
өөрийгөө мэдчихлээ, чадчихлаа, барьж авсан ажлаа
хийчихлээ, болчихлоо гэж санаа амардаггүй. Сураад,
ажиллаад, шинэ сорилт, шинэ зорилго гарч ирэнгүүт
дахиж сураад, хөгжөөд, ажиллаад явдаг.
1987-1993 онд ХУ, одоогийн ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан Техникийн их сургуулийн
Удирдлагын автоматжуулалтын системийн
инженерийн ангид суралцаж төгссөн. 1993 оноос
1999 он хүртэл УИХ-ын Тамгын газрын Компьютер сүлжээ хариусан администратороор ажиллахдаа
Тамгын газрын анхны дотоод сүлжээ, вебсайтыг
гардан хийгээд 1999-2003 онд Хавайн Номхон далайн их сургуульд Мэдээллийн технологи, 2012-2013 онд Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн
магистр, 2014 онд Харвардын их сургуулийн
Удирдлагын хөтөлбөр, 2014-2017 онд МУИС-ийн
Хууль зүйн сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцаж
төгсжээ.
- Олон улсад нэр хүндтэй
Монгол Улс энэ сонгуулиас эхлэн жижиг мажоритар
тойргоос татгалзаж, бүсчилсэн буюу томсгосон
тойрогтой болсон билээ. Энэ нь цаагуураа тойргийн
сэтгэхүйтэй жижиг, улстөрчдөөс татгалзсан хэрэг
бөгөөд улсын, цаашлаад олон улсын хэмжээний
улстөрчдийг төлөвшүүлэх хэрэгцээ шаардлага чухал
болсон гэх утгыг агуулж буй.
Б. Саранчимэг УИХ-ын гишүүн, Байнгын хорооны
даргын хувиар олон улсын хуралд оролцохдоо
мэдлэг чадвараараа үнэлэгдэж, улсынхаа нэр
хүндийг авч гардаг шилдэг устөрчдийн нэг. Түүний
олон улсад мэдлэг чадвар, ажлын үзүүлэлтээрээ
хүлээн зөвшөөрөгдсөнийг үнэлж, Олон улсын
Парламентын холбооноос “Дэлхийн шилдэг 10
эмэгтэй улстөрч”-ийн нэгээр өргөмжилж байв. - УИХ дахь эмэгтэй гишүүдийн үнэлэмжийг өргөгч
Б. Саранчимэг гишүүн эмэгтейчүүдэд ээлгүй улс
төрийн салбарт эрчүүдтэй амжилттай өрсөлдөн
хүлээн зөвшөөрөгдөж ирсэн хүчирхэг эмэгтэй.
1986 оны математикийн олимпиадын 18 аймгийн аваргууд дотор ганцаараа эмэгтэй байсан тэрбээр
УИХ-ын гишүүн болоод ч эмэгтэйчүүдийн байр
суурийг хамгаалж, ажлаа чадварлаг хийснээр УИХ-д эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг дээшлүүлэхэд гол
үүрэг гүйцэтгэсэн гишүүний нэг юм.