Баянзүрхчүүд Г.Болормааг сонгох 5 шалтгаан
Монголчууд ирэх дөрвөн жилд улс орноо удирдан залах төрийн түшээдээ сонгоход цөөн хоног үлдээд
байна. Дөрвөн жилд ганцхан олддог боломжоо
ашиглаад мэдлэг боловсрол, сэтгэл зүтгэлтэй гайгүй
хүнийг төрөө түшүүлэх юм сан гэсэн бодол
сонгогчдод бүгдэд л байгаа болов уу.
Энэхүү хариуцлагатай үед бид таны сонголтод нэмэр
болох болов уу хэмээн, УИХ-ын сонгуулийн 8 тойрог,
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшиж
буй Г.Болормааг сонгох шалтгааныг танилцуулж
байна.
Хүний эрхийн мэдрэмж өндөр, иргэдийг хамгаалан
тэмцэгч Г.Болормаа бусдад туслах дуртай, хүнийг өрөвдөн
хайрлаж, хамгаалан тэмцэж чаддаг зан чанартай
хүнлэг эмэгтэй. Ажил амьдралын замнал нь ч
бүхэлдээ эна зан чанартай нь холбоотой байсан
бөгөөд тэрбээр оюутан ахуйдаа “Ёс зүй эх орон”
оюутны холбоо байгуулан оюутнуудын эрх ашгийг
хамгаалж байсан юм. Хожим “Эрс шинэчлэл”,
Үндэсний Соёмбо хөдөлгөөнийг үүсгэн
байгуулалцаж, зохицуулагч, гүйцэтгэх захирал нь
болж, иргэний нийгмийн тод дуу хоолой болж чадсан
байдаг.
Энэ хугацаанд иргэдийн эрх ашиг яаж зөрчигдөж,
хархан хохирдог, юу хэрэгтэйг олж харсан хамтын
шийдвэр хамгийн чухал гэдгийг ойлгуулсан он
жилүүд байсан. Үндэсний соёмбо хөдөлгөөн бол маш
олон иргэдийн газрыг үнэгүйдүүлж булааж авсан,
нийтийн эзэмшлийн газрыг хөрөнгө бэлтэй нэгэн
авчихдаг буруу бодлогыг шүүмжилдэг, нийтийн
эзэмшлийн газрыг буцаан авч хүүхдийн тоглоомын
талбай, ногоон байгууламж болгодог, газраа алдсан
иргэдийн эрхийг хамгаалж хуулийн зөвлөгөө өгдөг
байв.
Хууль зүйн ухааны магистр, сэтгэл судлалын
магистрант тэрбээр Монгол хүн-Монголын үнэт зүйл гэх үзэл санаанд тулгуурлаж, нийгмийн олон талын
оролцоогоор дамжуулан боловсролтой, эрүүл чийрэг,
баталгаат орлоготой иргэдтэй болох нь манай улсын
үнэт зүйл гэж итгэдэг. Монгол хүнийг эрүүл,
боловсролтой, орлоготой байлгахын тулд
хэмжигдэхүйц, тодорхой, үйлдэлтэйгээр нийгэмд
нөлөөлөл үзүүлэн ажиллаж ирсэн. Тэр ч утгаараа
хүний эрх, хүний хөгжлийг нэн тэргүүнд тавихаа
илэрхийлж байгаа.
Сэтгэл байвал юуг ч хийж, бүтээж болно гэдгийг
замналаараа баталж харуулсан эмэгтэй
Г.Болормаа “Хөрөнгө мөнгө биш, сэтгэл дутсанаар
ажил явдаггүй. Бид Баянзүрх дүүргийг удирдаж байх
үедээ нутаг дэвсгэрээ 100 хувь гэрэлтүүлэгтэй,
камертай болгох, хог ачилтыг тогтмолжуулж хоггүй
цэмцгэр орчин бүрдүүлэх гэж хичээж ажилласан. Гэр
хорооллын хөгжлийн төв байгуулсан. Баянзүрх
дүүргийн Иргэдийн хуралд ажиллаж байхдаа 28
хорооны хамтарсан багт тогтмол санхүүжилт өгөх
шийдвэр гаргаж хүчирхийлэлд өртсөн хүүхдийг
хамгаалах байрыг бусад дүүргүүддээ уриалан
хамгийн анх удаа ашиглалт оруулсан нь одоо төрийн
бодлого болоод явж байна.
Ногоон хөгжлийг эрхэмлэгч
Г.Болормаа 2012 оноос Нийслэлийн байгаль орчин
ногоон хөгжлийн газрын даргаар ажиллаж
Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги
төлөвлөгөөг батлуулж байв.
Тэрбээр уг ажлыг хашиж байх хугацаандаа
Нийслэлийн зургаан дүүргийн 12 байршилд бичил
цэцэрлэгт хүрээлэн тоижуулан иргэдийн ая тухтай
амьдрах орчныг бүрдүүлэхэд удирдан ажилласан юм.
Цаашид ч хүүхдүүд, хүн бүрийн амьдрах орчныг
сайжруулахын төлөө эгнэшгүй сэтгэлээр ажилахаа
илэрхийлж буй.
Өөрчлөлтийг өөрийн хүн л хийж чадна
Г.Болормаа 2009 оноос хойш Баянзүрх дүүрэгт
ажиллаж амьдарсан. Дүүргийнхээ тулгамдсан,
шийдэх ёстой хүлээгдэж байгаа ажлуудыг сайн
мэднэ. Дүүргийнхээ ИТХ-ын Ажлын албыг удирдаж
байхдаа иргэдтэй тулж харьцан, зовлон жаргал,
бэрхшээлийг нь хуваалцаж, шийдэж байсан
туршлагатай. Тиймээс өөриймсөг ажиллаж, хамгийн
чухал асуудлуудыг эрэмбэ, хугацаа алдахгүй
шийдвэрлэж чадна.
Тэрбээр бусдын нэгэн адил үр хүүхэддээ сайхан
нийгэм үлдээхийг чармайж яваа эмэгтэй, эх хүн. Үр
хүүхдийнхээ амьдрах нийгмийн төлөө ажиллах сэдэл
нь эхийн хайр, эмэгтэй хүчний тэвчэээр, мяндсан
ухаан учраас хэзээ ч ухарч няцахгүй.
Нийгэм нь хүнээ үл огоорч, боловсролыг март,
шударга ёсыг март, сайхан амьдралыг ч март, гагцхүү
эрүүл мэндээ умартан зүтгэ гэж тулгадаг болсон энэ үед тэрбээр ” хүн”-ий суурь хэрэгцээг мэдэрч, нэгэнт
зориг шулуудан үйл хэрэг болгохоор зүтгэж байна.
Суурь хүмүүжил ба бусдыг бодох сэтгэл
Хууль санаачилж, батлах дээд байгууллага болсон
парламентад иргэдийн асуудлыг гол цөм болгон
хүний эрхийг дээдэлсэн шинэчлэлийн салхи
үгүйлэгдэж байгаа нь бултах аргагүй үнэн юм.
Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг
цөмөөр шагшин магтаж байна. Гэвч энэ өсөлт айл
бүрд төдий л мэдрэгдэхгүй зөвхөн статистикийн зам дээр дээш доош хэлбэлзэн буй. Энэ бүхнээс
Ганболдын Болормаа иргэдийн боловсрол, эрүүл
мэнд, орлогод авлигатай тэмцэнэ гэсэн шулуун,
шударга үг шиг хандах хэрэгтэй гэдгийг мэдэрсэн.
Худал хуурмаг, хулгай булхай дундуур алхана гэдэг
хэний ч зүрхийг мөхөөж мэдэх эгзэгтэй савлагаатай
зүйл. Харин түүнээс давж гарсан тогтолцооны
асуудал руу эргэлт буцалтгүй явж орохоор сэтгэл шулуудна гэдэг бол буцахгүй эрмэлзэл, хүсэл, тэгээд
түүний цаана өөрийн бус өрөөлийн төлөөх мөрөөдөл.
Ганболдын Болормаа буцахгүй бас бултахгүй байх
тэр сонголтыг хийсэн. Түүнд амжилт хүсье.