МАН-аас нэрийг нь татсан гэж мэдэгдсэн Г.Сайханбаярт 787.6 сая төгрөгийн хандив цуглажээ

0

УИХ-ын 1 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар гэгч нь сонгуулийн сурталчилгааны үеэр Өвөрхангай аймгийн Сант сум АН-ын дарга Б.Баянмөнхийн бие халдаж, улмаар амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэгт гарсан билээ. 

Улмаар МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс татаж буйгаа мэдэгдэж, СЕХ-нд албан ёсоор хандсан. Гэсэн ч тэрбээр нэр дэвшилтээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэж, сонгуулийн сурталчилгаагаа явуулсаар өчигдөр хаалтаа хийсэн юм.

Тэгвэл намаас нь нэрийг нь татаж буйгаа мэдэгдсэн Г.Сайханбаярт 787.6 сая төгрөгийн хандив цугласан байна. Тодотговол, 130 иргэнээс 547.6 сая төгрөг, “Цэгээн хуст” ХХК, “Тэрхсэрвэн” ХХК, “Өмгөөллийн ДиБи энд Жи Ти Эс” ХХК зэрэг байгууллагаас 240 сая төгрөгийн хандив өгчээ. Харин тэрбээр тухайн хандиваас 56 сая төгрөгөөр сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлж, сонгогчдод тараасан байна. Мөн сонгуулийн сурталчилгаагаа радио телевизээр явуулахад 85.8 сая төгрөгийг зарцуулсан байх аж. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *