Архидан согтуурсан үедээ нэгнийхээ аминд хүрчээ

0

Баянзүрх дүүрэгт 34 настай, эрэгтэй согтуурсан үедээ 51 настай “Б”-гийн амь насыг хохироожээ.

Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, … тоотод “Хүн нас барсан байна” гэх мэдээлэл 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад тус дүүрэгт оршин суух 51 настай, эрэгтэй “Б” гэгч нь биедээ хөхрөлт, зулгаралт болон зүсэгдсэн шархтай амь насаа алдсан байжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар 34 настай, эрэгтэй “А” гэгч нь согтуурсан үедээ “Б”-гийн амь насыг хохироосныг шуурхай илрүүлжээ. Хэрэг үйлдсэн этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *