А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нарыг АН-ын гишүүнээс хаслаа
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр тушаал гаргаж, тус намын гишүүн А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нарыг намын гишүүнчлэлээс хасжээ. Тодруулбал,
А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нар нь Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үед санаатайгаар олон нийтийг турхиран намын нэр хүнд, эв нэгдэл, намын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх үйлдэл удаа дараа үйлдсэн тул дээрх шийдвэрийг гаргасан байна.
Мөн тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаярт даалгажээ.