Ц.Оюунгэрэл: МАН сонгуулийн ирцэнд будлиан үүсгэж, иргэдийн ирц өндөр байгаа хэсэгт техникийн саатал гаргаж байсан

0

Сонгуулиар МАН-ын зүгээс явуулсан үйл ажиллагааны талаар Иргэдийн Оролцооны Нэгдэл намаас өнөөдөр /2024.07.01/ мэдээлэл хийлээ.

ИОНН-ын тэргүүн Ц.Оюунгэрэл, “Бид хуралдаад УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн нэр дэвшигчдийнхээ сонсголыг сонсоод үнэт зүйлийн зөвлөлөөс мэдэгдэл гаргасан. МАН төрийн сүлжээг ашиглаж шударга бус давуу байдал тогтоосныг ИОНН эрс буруушааж мэдэгдэл гаргаж байна.

ИОНН-аас энэ удаагийн парламентад олонх суудал авч буй МАН-д баяр хүргэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь МАН төрийн сүлжээ, Улсын бүртгэлийн мэдээллийг онцгой эрхтэйгээр ашиглан бусдад хуулиар олгогдоогүй давуу байдлыг өөрсдөдөө бий болгож, иргэдийг дарамт, эрхшээлдээ оруулж байна гэж ИОНН үзэж байна. Учир нь,

  1. Сум, хороо, баг, төрийн албан хаагчид төрийн төлбөр, цалин хөлс зэрэг төрийн зардлыг ашиглан, нарийвчилсан судалгаа авч сонгуулийн жил дуусан дуустал тандлаа. Үнэмлэхүй олноор засаглаж буй МАН төрийн сүлжээг ашиглаж гаргасан энэхүү тоо баримтаа үндэсэлж нарийвчислан тоо баримт гарган сонгуульд орлоо.
  2. Төрийн албан хаагч, ялангуяа багш нарт МАН-ыг дэмжиж, санал өг, тав таван хүний гэрийн хаяг, утасны дугаар, регистрийг олж авчир гэсэн үүргийг өгч байлаа. Эдгээр төрийн өмчит компаниудын ажилчид ажлаа алдахгүйн тулд сонгогчдыг бүртгүүлж байсан.
  3. Хуулиар хориглодог сурталчилгааны арга хэлбэрийг төрийн өндөр албан тушаалтнууд ашиглан, давуу эрхтэйгээр ажиллаа. Тэд сонгуулийн өдөр хороо хэсгийн ахлагч нартай утсаар ярьж, ухуулга сурталчилгаа хийж байв.
  4. Сонгуулийн ирцэнд будлиан үүсгэхдээ иргэдийн ирц өндөр байгаа хэсэгт техникийн саатал үүсгэх, иргэдийг бухимдуулж буцаах зэрэг олон арга хэрэглэж байсан.
  5. Төрийн алба хаагчид болон төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилчдыг амжиргаагаар нь барьцаалж сонгуульд оролцууллаа.

Иймд бид МАН-ын улсын суурь эрхэнд бүдүүлгээр халдаж, энэ удаагийн УИХ-ын сонгуульд ялсан гэж ИОНН үзэж байна. ИОНН цаашид иргэдийн улс төрийн эрхийг чөлөөтэй эдлүүлэхийн төлөө МАН-ын бий болгсоон сонгогчийг хянах дарангуйллын сиситемийг нураахын төлөө тууштай ажиллах болно гэх мэдэгдлийг хүргүүлж байна. Хамгийн харамсалтай нь иргэдийн улс төрийн эрхэнд бүдүүлгээр халдах замаар ялангуяа төрийн алба хаагчид, тэдгээрийн ах дүү, хамаатан садныг барьцаанд оруулах замаар МАН 500 мянга гаруй саналыг авлаа. Төрийн албан хаагчдын ар гэр, ах дүүс өөрсдөө улс төрийн эрхээрээ хохирсон гэж бид үзэж байна” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *