Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2-3 яам шинээр байгуулах уу

0

Шинэ гишүүд үнэмлэхээ гардан авч дараагийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал ид яригдаж байна. Сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болдог. Тиймээс МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэн Ерөнхий сайдаар ажиллана.Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх эрхтэй. Тэгвэл Ерөнхий сайд Ардчилсан нам, ХҮН намтай хамтарсан Засгийн газар байгуулах бол бүтцээ Шинэ Зеланд, Канад, Англи, Герман зэрэг улсын жишгийн дагуу байгуулахаар ярьж байгаа аж. Хэрвээ эдгээр улсын жишгийн дагуу Засгийн газрын бүтцээ байгуулбал 2-3 яамыг шинээр байгуулах юм байна. Тодруулбал, Хууль зүй дотоод хэргийн яамыг салгаж, Хуулийн яам, Дотоод хэргийн яам болгох, Дэд бүтцийн яам гэж байгуулахаар ярьж байгаа аж.Тухайлбал, Шинэ Зеландын Засгийн газар нь хамтарсан Засгийн газар бөгөөд 20 сайдтай. Ерөнхий сайд, нэг Шадар сайдтай, бусад чиг үүргийн яамтай байдаг байна. Сангийн яам, Барилгын яам, Эрүүл мэндийн яам, Дотоод хэргийн яам, Эрчим хүчний яам, Боловсролын яам, Хөдөө аж ахуйн яам Дэд бүтцийн яам гэх мэтчлэн бүтэцтэй. Харин Англи улсын тухайд Засгийн газар нь 23 сайдтай. Үүнд нэг Шадар сайдтай, чиг үүргийн 21 яамтай. Гадаад хэргийн яам, Хуульзүйн яам, Эрүүл мэнд, нийгэм хамгааллын яам, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн яам, Эдийн засаг худалдааны яам, Тээврийн яам, Боловсролын яам гэх зэрэг бүтэцтэй байна.Засгийн газрын одоогийн бүрэлдэхүүн 18 яам, 21 сайдтай. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яамыг шинээр байгуулж байсан бол Боомтын сайд, Түгжрэлийн сайд, Спортын сайд гээд гурван яамгүй сайдыг томилж байсан юм. Тэгвэл энэ удаад ч тэрээр Дотоод хэргийн яам, Тээврийн яам гэх мэт 2-3 яамыг шинээр байгуулах бололтой.Хамтарсан Засаг байгуулвал 60 хувьд нь МАН, 40 хувьд нь АН, ХҮН намын гишүүдийг сайдаар томилно. Хамтарсан Засгийн газар байгуулж байгаа учраас ийнхүү бүтцээ нэмэгдүүлж байгаа бололтой.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *