ШУУРХАЙ: Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орохоор санал нэгдлээ

0

Ес дэх удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр МАН УИХ-д 68 суудал авснаар Засгийн газраа байгуулах боломжтой болсон. Харин тус намын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-д суудалтай АН, ХҮН намтай хамтарсан Засгийн газар байгуулах чиглэлд зөвшилцөх Ажлын хэсгийг байгуулсан.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2024.07.04/ Төрийн ордонд Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар хамтарсан Засгийн газарт орох эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд тус намаас Засгийн газарт орж ажиллах байр сууринд санал нэгджээ. Тодруулбал,

Улс төрийн зөвлөлийн хуралд 46 гишүүн оролцсоноос 32 нь хамтарсан ЗГ-т орж ажиллахыг дэмжсэн байна.

Ташрамд дурдахад, одоогоор Засгийн газрын бүтэц тодорхой болоогүй байгаа боловч яамдын бүтцийг өөрчлөх, шинээр яам байгуулах асуудлууд ч хөндөгдөж талаар бид мэдээлсэн. Ингэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрын бүтцээ Шинэ Зеланд, Англи, Канад зэрэг орнуудын жишгээр 20-23 сайдтай байгуулахаар ярьж байгаа аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *