ЗГ-т хамтрах эсэх асуудал шийдэгдэх хүртэл МАН-ын бүлгийн даргын томилгоог хүлээлгэж байна

0

Мягмар гарагт болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хамтарсан Засгийн газар байгуулах асуудалд АН, ХҮН намтай зөвшилцөх Ажлын хэсэг байгуулагдсан билээ.

Тухайн Ажлын хэсэгт Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар нар багтаж буй.

Дээрх Ажлын хэсэг УИХ-д суудалтай буюу АН, ХҮН намтай зөвшилцөлд хүрсний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болон УИХ-ын дэд даргад томилуулах хүнийхээ нэрсийг тодруулна гэдгийг тус намаас мэдэгдсэн. Гэхдээ дээрх намуудтай ЗГ-т хамтрах эсэх асуудал шийдэгдтэл МАН-ын бүлгийн даргын томилгоог хойшлуулжээ.

Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Э.Бат-Амгалан нарын нэрс Бүлгийн даргад хамгийн идэвхтэй яригдаж буй. Харин өнөөдөр МАН-ын Бага хурал хуралдаж, томилгооны асуудлуудаа хэлэлцэхээр байсан ч хойшлоод байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ бямба, ням гарагт хуралдаж магадгүй байгаа аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *