“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдсон Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал энэ сарын 29-ны өдөр товлогдлоо
“Ногоон автобусны” гэх тодотголтой “Тэнүүн огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр /2024.07.05/ 09: 00 цагаас хохирогч болон иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч нарын тайлбараар үргэлжилж эхэлсэн. Тэгвэл шүүх эдгээр 24 хүн холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 29 /2024.07.29/-ний өдрийн 10.00 цагт товлогдлоо.