Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг УИХ-ын дэд даргаар сонголоо

0

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдаж УИХ-ын дэд дарга нарыг сонголоо. Мөн УИХ дахь бүлгүүдийг байгуулагдсанд тооцож, бүлгийн дарга нарыг танилцууллаа.УИХ-ын тухай хуулиар УИХ-д бүлэг байгуулсан нам, эвслээс УИХ-ын дэд даргыг томилдог. Тиймээс 2044 оны сонгуулийн үр дүнгээр УИХ-д бүлэгтэй болж чадсан МАН, АН-аас нэг, нэг дэд даргын нэрийг дэвшүүлж байгаа юм. Тодруулбал, МАН-аас УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, АН-аас УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарыг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүллээ. Мөн намын бүлгүүд бүлгийн дарга нараа сонгосон бөгөөд тус шийдвэрийг УИХ-д танилцууллаа. УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, УИХ дахь АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг сонгосон.УИХ-ын дэд дарга нарыг сонгоход хэлэлцүүлэг хийхгүй бөгөөд санал хураалтыг илээр явууллаа. Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг УИХ-ын дэд даргаар сонгох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон110 гишүүн дэмжлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *