Б.Хулан химийн хичээлээр орон нутгаас ганцаараа 800 оноо авчээ

0

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ДМЦС-ийн 12г ангийн сурагч Батсайханы Хулан 2024 оны элсэлтийн шалгалтад химийн хичээлээр орон нутгийн хэмжээнд ганцаараа 800 оноо авчээ. Түүнийг бэлтгэсэн багш нь М.Пагмадулам юм байна. Энэ жил 5902 сурагч химийн шалгалт өгсөн.

Энэ жилийн шалгалтад нийт 35 мянган шалгуулагч бүртгүүлж, 10 хичээлийн шалгалт өгөв. Нэг сурагч хамгийн багадаа хоёр хичээлээр шалгалт өгсөн юм. Энэ жилийн элсэлтийн шалгуулагчийн 14,812 нь Улаанбаатарт, 17,541 нь орон нутгийн шалгуулагчид байв.

Хамгийн их буюу 25,720 шалгуулагч математикийн хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол хамгийн бага бүртгүүлсэн нь түүх, орос хэл, газарзүйн хичээлийн шалгалт байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *