БАЯР АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГА БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАНА
Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаал гарч Онцгой байдлын байгууллага 07 дугаар сарын 10-15-ны өдрийг дуустал хугацаанд албаны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.
Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, харьяа анги салбарын дарга, захирагч нарт цахимаар үүрэг чиглэл өглөө.
Тухайлбал, баяр амралтын өдрүүдэд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлж бэлэн байдал хангах, гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд завьт болон хөдөлгөөнт, морьт эргүүл ажиллуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.