Ц.ТӨРХҮҮ: ЭНЭ БОЛ EРТӨНЦИЙН ЯМАР Ч АГУУ ТЕХНИК АРИЛГАЖ ҮЛ ЧАДАХ ТОЛБО

0

Төв талбайг ТҮК-ийн ажилтан гараараа зүлгэн угааж буй бичлэг цахим орчинд тархсан билээ. Уг асуудал цахим орчинд багагүй шүүмлэл дагуулж буй. Тэгвэл энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү өөрийн цахим хуудсанд дараах байр суурийг илэрхийлж, тайлбар өгчээ. 

Тэрбээр “Энэ бол eртөнцийн ямар ч агуу техник арилгаж үл чадах толбо. Үүнийг хүн гараараа зүлгэж цэвэрлэхээс өөр аргагүй ээ.

Яг л өөрийн гэрийнхээ шалыг, хивсийг угааж буй мэт сэтгэлээр төв талбайгаа цэвэрлэж суугаа ТҮК-ийн ажилчны дүр зургийг буулгасан хүнд талархмаар байна. Тэд ингэж ажилладаг.Эрх ярьж, хааж боолоо гээд хаа сайгүй худалдаа, үйлчилгээ эрхлэгчид гомдоллодог ч зам, талбайг ийм болгосон дүр зураг дараа нь угтдаг. Та бүхэн үүргээ биелүүлэх үү, eр нь боломж, сэтгэл бий юу гэж асуумаар байна.

Эдгээр толбыг л гэхэд өнөөдөр үүсгэсэн. Арилгахын тулд маргааш ТҮК-ийн ажилтнууд дахиад мөлхөнө.Бид Төв цэнгэлдэх хүрээлэнг маш сайхан болгож засаж янзалсан. Ширхэг чулуу, асфальт нь ч олон хүний хөлс хөдөлмөр. Наадмаар үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл өгсөнгүй гэж шүүмжилж байна, зарим нь. Авсан хүмүүс нь өөрт оногдсон зай талбайдаа эзний сэтгэлээр хандах болов уу? ТҮК-ийн ажилчид дахиад л мөлхөх үү?

Ажил хийж байгаа нийтийн аж ахуйн салбарынхнаа элдвээр хэлж, цалин нь нэмэгдэхэд багш, эмчээс илүү цалинтай гэж даажигнаж байсан. Түүнийхээ оронд хүн бүр гадуур явахдаа гэртээ байгаа мэт сэтгэлээр хотдоо хандах сан. Бид нэг хот нэг гэр бүл шүү” гэжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *