“ХУРДАН” КИОСК МАШИН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН 600 ГАРУЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас төрийн үйлчилгээний “ХУРДАН” киоск машиныг бүх хороо болон зах худалдааны төвүүд зэрэг 54 байршилд, орон нутагт 40 байршилд нэвтрүүлсэн байна.
“ХУРДАН” киоск машинаас иргэд улсын бүртгэлийн үйлчилгээ, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, татварын тайлангаа тушаасан эсэх тухай лавлагаа, татварын өрийн үлдэгдлийн лавлагаа хуулийн этгээдийн татан буугдсан эсэх лавлагаа, газар эзэмших эрхийн лавлагаа төлөх зэрэг төрийн байгууллагын 400 гаруй үйлчилгээнээс гадна Чингис хаан музейд тасалбар захиалах, Жимобайл, Юнител, Скайтел зэрэг хувийн хэвшлийн үйлчилгээг 200 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм.
Цаашид 500 гаруй “ХУРДАН” киоск машиныг улсын хэмжээнд байршуулахаар төлөвлөж байна.