ФОТО: Хязаалан насны 263 морь бүртгүүлснээс 70 гаруй нь хасагдлаа

0

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан хязаалан насны морьдын уралдаан өнөөдөр Хүй долоон худагт болно.

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж байна. Хүй долоон худагт хязаалан насны морьдын уралдааныг эхлүүлэх бэлтгэл хангаж байна. Зурхай руу хөдлөхөөс өмнө морьдын шүдэлгээ хийж, унаач хүүхдүүдийн аюулгүйн хувцас хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгалаа.

Хязаалан насны морьдын уралдаанд нийт 263 морьд бүртгүүлснээс 156 морьд зурхайнаас гарчээ. Тодруулбал, шүдээр хасагдсан 11, сэрвээний хэмжилт дүйцээгүй 73, бүртгүүлээд ирээгүй 23 морьдыг хассан байна.

Гэрэл зургийг Т.Бархас

Эх сурвалж: gogo.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *