Э.ОЮУНБОЛД: БИ Ч ГЭСЭН ХҮН ШҮҮ ДЭЭ, ОДОО ЯАДАГ ЮМ БИЛЭЭ?

0

Улсын аварга цол хүртсэн ч допингийн шинжилгээнд бүдэрсэн Э.Оюунболд, өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр “Наадмын комисс бүгд дээр нь очсон ч яах вэ. Бид нар Солонгостой тэмцээгүй, хариуг нь яагаад Ж.Хатанбаатар хувийн мэйл хаягаараа аваад байдаг байсан юм бэ? 

Би бөхийн спортоор 13 настайгаасаа хичээллэсэн хүн. Барилдахааргүй болсон. Надад эрхээ эдлэх боломжийг олгосон бол… Би ч гэсэн хүн шүү дээ. Монгол Улсын иргэн шүү дээ. Би одоо яадаг юм билээ. Аварга цолоо ч гэсэн авах ёстой л гэж бодож байгаа.Би эцэг эхээс хоёулаа шүү дээ, ганцаардаад байх юм.

Захиргааны хэргийн шүүгч нартай би үзнэ ээ. Захиргааны хэргийн шүүх допингийн асуудлыг шийдэх ч эрхгүй юм билээ. Гомдолоо тайлах ч юу байх вэ, аргаа барсан даа л… Монгол Улсын иргэн бүрдээ тэгш эрх эдлүүлээч ээ. Допинг гаргана шүү гэж дарамталдаг юм билээ. Нээрээ л гаргадаг юм байна. Би улсын наадамд 2 түрүүлсэн болохоос тийм баян хүн биш ээ” гэж ярьжээ.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *