Наадмын өдрүүдэд 125 хүүхэд мориноос унаж бэртжээ
Үндэсний их баяр наадмын амралт буюу долдугаар
сарын 10-16-нд Гэмтэл Согог Судлалын Үндэсний
Төв (ГССҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасагт осол,
гэмтлийн шалтгаанаар нийт 3,506 хүн тусламж
үйлчилгээ авчээ.
Зам тээврийн ослын улмаас 483 хүн яаралтай
тусламж авсан байна. Үүнээс том хүн 304, 0-18 насны 179 хүүхэд байжээ.
Түүнчлэн мориноос унаж гэмтсэн 125 тохиолдол
гарсан байна. Үүнд 10 хүртэлх насны хүүхэд 27
байгаа бол 10-18 насны хүүхэд 53 байна.