Сэтгэцийн эмгэгтэй эмэгтэй бага насны хүүхдээ хөнөөжээ

0

СЭМҮТ-д эмчлүүлээд гарсан эмэгтэй гурван настай
төрсөн охиноо хутгалж хөнөөсөн аймшигтай хэрэг баяр
наадмын өдрүүдээр гарчаэ.
Цагдаагийн байгууллагад энэ сарын 14-ний өдөр “Бага
насны хүүхдийг хэрцгийгээр хөнөөсөн байна” гэх дуудлага
мэдээллийг шалгахад Хан-Уул дүүргийн оршин суугч, 35
настай эмэгтэй өөрийн гурван настай төрсөн охиныг хутгалж хөнөөсөн болох нь тогтоогдсон байна.
Тухайн гэр бүлээс хэргийг нууцлах болон хувийн нууцыг
чандлан хадгалах хүсэлтийг ХЭҮК болон ЦЕГ-т тавьсан тул
тухайн үедээ олон нийтэд мэдэгдээгүй аж.
Хэрэгт холбогдсон этгээд нь өнгөрсөн тавдугаар сард
СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад гарсан, гурван хүүхэдтэй бөгөөд хэрэг үйлдэх үедээ бусад хүүхдүүдээ ч
хөнөөхийг завдсан, цагдаагийн байгууллагын алба хаагчид
үйлдлийг нь таслан зогсоосон гэсэн мэдээлэл байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *